/Амьдралаас сэдэвлэсэн өгүүллэг №1/
Хоёуланд минь хайргүй хүнд хайртай болсоны баярын мэнд!
Сайн байна уу Хайрт миниь…
Чамдаа Гэгээн хайрын өдрийн мэнд хүргье
Чи минь хаа нэгтээ инээж яваа байх
Чамдаа энэ өдрийг хамгийн сайхнаар өнгөрөөгөөрэй гэж хүсэн ерөөе!
Яг энэ өдөр дурлалт хосуудад хамгийн сайхан зүйлийг хэзээ ч мартахааргүйгээр хийх жилийн ганцхан өдөр. Бие биерүүгээ тэмүүлж бие биенээ гэнэтийн бэлгээр баярлуулдаг аз жаргалын сайхан өдөр. Гэхдээ энэ өдөр хэсэгхээн хүмүүсийн хувьд хамгийн хэцүү өдөр нь байдаг. Хэн нэгэнд ганцхан хараад л дурлачихсан. Гэтэл тэр нь дурлалдаа умбасан нэгэн байдаг. Хэн нэгэнд хайртай болчихоод илчилж амжилгүй найздаа алдчихсан, зүрхэндээ нууцхан хайрладаг тэр л нэг хэсэгхэн хүмүүсийн хамгийн хэцүү өдөр нь. Би сэтгэл зүрхээрээ тэр хүмүүсийг ойлгож байна.
Хэнэггүй бичсэн мессежний хатуу хариултанд уур хүрсэндээ ч юмуу, өөртөө гомдсондоо ч юмуу цүнхээ шүүрээд хүрмээ өмсөн гарлаа. Хөтлөлцөж яваа хосуудыг хараад надад сайн гээд байдаг хүмүүстэй уулзхаар шийдлээ. Дөнгөж уулзаад байж байтал Хайр минь аз жаргалаар дүүрэн инээж явна. Гарнаас нь хэзээ ч тавихгүй шүү гэсэн аятай нэгэн охин хайртын минь гарыг чангаас чанга атгачихсан байна. Сэтгэл минь өвдлөө. Маш ихээр. Урдаа байсан хундага сархадыг уугаад юу ч хэлэлгүй тэр газраас гараад явлаа.
Тэнгэр бурхан дээрээс харж байгаа бололтой сэтгэлийн утас хөндсөн тэр л аялгуу эгшиглэнэ. Тэвчиж чадалгүй нулимас унагаалаа. Бүжгийн хэмнэлийн хөг аясд хөл минь өөрийн эрхгүй таарна. Тэгээд диско клуб орлоо. Өнөөдөр хосоо хайсан залуус олон байгаа бололтой. Нүдний минь харц нэг л гунигтай. Төгөлдөр хуурын намуухан аянд дарс шимэн суух юмсан л гэж бодон суутал нэг залуу бүжгэнд урьлаа. Юу ч бодолгүй гараа өгөөд намуухан аянд бүжиглэв. Тэр хүн надаас баахан л юм асууна. Би тэрний нүдрүү нь хараад гэнэт би энд байх хэрэггүйгээ мэдэрсэндээ зөөлхөнөөр түлхэн сэмээрхэн гэгч нь тэндээс гарч одлоо.
Гэрийн зүг алхаж явахдаа сандал дээр гунихран сууж байгаа нэгэн бүсгүйтэй таарав. Ойрхон дэлгүүрээс пиво аван түүн дээр очоод хамт суун пиво уув. Бид 2 ижил зүйлээс болоод шаналж байгаа бололтой. Бүдэг бадаг үгс дуугарцгаагаад 2уул санаа алдан суулаа. Би байдлыг хөгжөөх гээд 2ланд минь хайргүй хүнд хайртай болсоны баярын мэнд гэж хэллээ. Бие биелүүгээ хэсэг хараад тас тас хөхрөлдөж, амьдарлын сайхан зүйлсийн талаар ярилцаж удалгүй гэр гэртээ харьлаа. Би тэр бүсгүйн нэрийг мэдэхгүй зүгээр л бид 2 хоёул шаналсан эмэгтэй хүн байсан юм.
Бичсэн: Зузу
Эх сурвалж: zayaznet@yahoo.com-оор ирсэн захидал