Чшш чимээгүй, юу ч битгий ярь
Чиний үнсэлтийг хүлээж азнах гэсэн юм
Үг бүү дуугар
Уруулыг чинь тагласан
Хурууны минь бяцхан өндгийг
Удаан гэгч нь мэдрэхдээ
Хөнгөн ч атугай бүү үнс
Хайран үнсэлтийг чинь би зөвхөн уруул дээрээ л тосъё
Хайрын балыг чинь би зөвхөн хэлээрээ амталъя
Хайлсан шоколад шиг тэр аманд уусах чихэрлэг
Хав халуун дөлийг би зөвхөн дотроосоо ноцооё
Зүрхэнд шатаг!
Чиний надад дамжуулсан очис чинь
Зүгээр бүх биеийг эзэмдэг!
Час хийсэн улаан озолт чинь
Зүсээд, ураад л өнгөрөг
Чамд туньсан гомдлыг минь
Зөнд нь орхи, асгараг
Чамайг хэтэртлээ хүлээсний нулимас минь
Чшш чимээгүй юу ч битгий ярь
Цээжний чинь нөмөрт аяар бүгэх гэсэн юм
Үг бүү дуугар
Гуравхан хормын дараа би гэрлээ унтраалаа
Гунигласан хоногуудаа үргээж, энгэрт чинь...
2011.02.15 Шөнийн 01.20 минут