2011/02/07

Ганц бие бүсгүйчүүд Валентинийг тэмдэглэж яагаад болохгүй гэж?

Валентин бол завхөн хосуудын баяр гэж хэн нэгэн тунхаглаагүй биз дээ. Хэрэв та ганц бие бол энэ өдрөөр хэн нэгнээс цэцэг хүлээн, уйтгарлаж суухын оронд эрх чөлөөтэй "single lady" гэдгээ мэдрэн хөгжилтэй өнгөрөөгөөрэй.
Image hosting by IMGBoot.com

1. Ганц бие гэдэг бол ганцаараа гэсэн үг биш. Та бусад ганц бие найзуудаа цуглуулж байгаад ойрхон караоке, бар, боулинг, биллъярдны төв гээд зугаацаж болох ямар л газар байна түүгээр яв. Цагийг сайхан өнгөрөөхөд танд заавал эр хүн хэрэггүй.

2.Танд алдартай кино жүжигчдээс шүтэж явдаг эр байвал "түүнтэй хамт" Валентинийг өнөгрүүлээрэй. Түүний тоглосон кинонуудыг эхнээс нь дуустал үз, түүний ярилцлагуудыг уншиж, зургуудыг нь харж нүдуу баясга.

3.Ганц бие найзуудынхаа дунд "Монита" зохио. Бүгдийнх нь нэрийг цаасан дээр бичиж хуйлаад нэг нэгээр нь сугал. Дараа нь 14-ний өдрөөр сугалсан найздаа бэлэг өгөөрэй. Тэгвэл Валентинаар бүгд бэлэгтэй үлдэнэ.

4.Валентин нэг бодлын их зарлагатай баяр биш гэж үү? Ганц бие эрх чөлөөтэй бүсгүй та найз залуудаа бэлэг авч өгөх мөнгөөрөө өөрийгөө баярлуул. Дэлгүүр хэсч өөртөө хүзүүний зүүлт худалдаж аваад, маникюрт ор.

5.Эсрэг хүйсний, ганц бие, жирийн найзыгаа хуурамч болзоонд урь. Цуг оройн хоолонд орж, хуучны цагаа дурсан инээлд. Эсвэл цуг кино үзсэн ч болно. Болзоон дээрээ хөгжилтэй тоглоом тоглоорой. Жишээ нь: Эргэн тойронд чинь баярлаж яваа олон хосуудыг шинжиж, аль хосын харилцаа удаан үргэлжилж, альных нь "зуурдын учрал" болоод өнгөрөхийг таагаарай.

6.Найзуудыгаа гэртээ уриад "Охидын үдэш" зохион байгуул. Зөвхөн тэр үдэш бүгд нэг юмаараа ижилссэн ч болно. Бүгд ягаан, эсвэл хар өнгөөр хувцаслах ч юм уу. Дарс, зууш, даруулга бэлдэж, ханатлаа хов жив ярьж сэтгэлээ сэргээгээд ав. Үдшийн турш таны гэрт хайрын тухай дуу эгшиглэх ёсгүй шүү. Pussycat dolls хамтлагийн "I don't need a man" эсвэл дуучин Beyonce-ийн "Single Ladies" зэрэг дуунууд шилдэг сонголт байх болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино