2011/01/27

Taylor Swift-Love story /орчуулга/

Гэгээн Валентиний баярын айсуйг тохиолдуулан Заяаз дан сайхан хайрын тухай дуунуудыг орчуулахаар болсон. Та бүхэн дуртай гадаад дууныхаа нэрийг сэтгэгдлээр дамжуулан үлдээнэ үү?
Image hosting by IMGBoot.com

Анх учрахдаа бид хоёул балчир байж билээ
Нүдээ аниад нээхэд л цаг хугацаа ухарч
Нөгөөх зуны, өнөөх тагтан дээр би оччихдог

Бөмбөгөр хормойтой даашинзтангууд эргэлдэж
Бүдэг гэрэлд үдшийн цэнгүүн өрнөж байж билээ
Тэгэхэд чи олны дундуур зүсч над дээр ирээд
"Сайн уу" гэж мэндлэх чинь чихэнд дуулдах төдий өнгөрсөн

Хонгор Ромео минь цонх руу чулуу шидэж, намайгаа дууддагсан
Хориглож чамайг миний аав "Жульеттагаас холд" гэж загнадагсан
Харин би шатны гишгүүр дээр суугаад "Битгий яв л даа" хэмээн гуйгаад...

Зөвхөн хоёулахнаа байж болох газарт намайг аваачаач
Зүгээр л зугтъя Ромео минь, би чамайг энд хүлээж байя
Чи тэндхийн хунтайж нь, харин би гүнж нь болоод
Чин хайраа бадраая, чи минь зөвшөөрөөч гэж хэлсэн

Би чамтайгаа уулзахаар сэм цэцэрлэг рүү гэтсэн
Бид аавд мэдэгдчихвий гэхээс нэг ч дуу гаргаагүй
Тэгээд чимээгүйхэн нүдээ аниад
Тэр хотоос хэсэгхэн ч гэсэн зугтсан

Хонгор Ромеодоо би час улаан захидал илгээсэнсэн
Хориглож чамайг миний аав "Жульеттагаас холд" гэж загнадагсан
Харин би шатны гишгүүр дээр суугаад "Битгий яв л даа" хэмээн гуйгаад...

Зөвхөн хоёулахнаа байж болох газарт намайг аваачаач
Зүгээр л зугтъя Ромео минь, би чамайг энд хүлээж байя
Чи тэндхийн хунтайж нь, харин би гүнж нь болоод
Чин хайраа бадраая, чи минь зөвшөөрөөч гэж хэлсэн

Хүслийг минь хорих гээд байгаа хүмүүсээс намайг авраас
Хүнд хэцүү дурлалтай учирсан ч хоёул бүгдийг давж гарна
Тиймээс юунаас ч айлгүй зүгээр л зугтацгаая хоёулаа

Хүлээж зогссон чамайгаа хотын захад
Хүрээд ирэхийг чинь андсаар итгэл алдарч эхэлсэн
Ганцаардаж суутал чи минь хүрч ирээд
Газар өвдөглөж суугаад халааснаасаа бөгж гаргаж ирсэн
"Надтай гэрлээч, Жульетта, чамд ямар их хайртайгаа л би мэдэж байна
Ааваас чинь би зөвшөөрөл авчихсан
Ахиад чамайгаа ганцаардуулахгүй ээ
Чин хайраа хоёулаа бадраая, чи минь зөвшөөрөөч гэж хэлсэн





We were both young when I first saw you.
I close my eyes, and the flashback starts,
I'm standing there,
On the balcony in summer air.

I see the lights, see the party, the ballgowns.
See you make your way through the crowd,
And say, "Hello",
Little did I know,

That you were Romeo,
You were throwing pebbles,
And my daddy said, "Stay away from Juliet."
And I was crying on the staircase,
Begging you, "Please don't go".

And I said,
"Romeo, take me somewhere we can be alone.
I'll be waiting, all that's left to do is run.
You be the prince, and I'll be the princess,
It's a love story, baby, just say, 'yes'."

So I sneak out to the garden to see you,
We keep quiet, 'cause we're dead if he knew,
So close your eyes,
Escape this town for a little while.

'Cause you were Romeo,
I was a scarlet letter,
And my daddy said, "Stay away from Juliet."
But you were everything to me,
Begging you, "Please don't go".

And I said,
"Romeo, take me somewhere we can be alone.
I'll be waiting, all that's left to do is run.
You be the prince, and I'll be the princess,
It's a love story, baby, just say, 'yes'."

"Romeo, save me, they're trying to tell me how to feel.
This love is difficult, but it's real.
Don't be afraid, we'll make it of this mess,
It's a love story, baby, just say, 'yes'."

Well, I got tired of waiting,
Wondering if you were ever coming around.
My faith in you was fading,
When I met you on the outskirts of town.

And I said,
"Romeo, save me, I've been feeling so alone.
I keep waiting for you, but you never come.
Is this in my head,
I don't know what to think,"

You knelt to the ground,
And pulled out a ring and said,
"Marry me, Juliet, you'll never have to be alone.
I love you, and that's all I really know.
I talked to your dad, go pick out a white dress,
It's a love story, baby just say yes."

We were both young when I first saw you...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино