2011/01/21

Тэр таныг амьдралынхаа ханиар сонгосон болов уу?

Ирээдүйд гэр бүл болох талаар найз залуугийнхаа амыг бүү асуу. Ингэх нь түүнийг таниас зайгаа барихад хүргэж болзошгүй. Түүний оронд доорх шинж тэмдгээр түүнийг сонж. Тэр таныг ирээдүйн гэргий, үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээр сонгосон бол энэ шинжүүд илэрч таарна.
Image hosting by IMGBoot.com

1. Тэр баярын өдрүүдийг таньтай өнгөрүүлэхийн тулд яахаас ч буцахгүй байвал

Тэр жил бүр найзуудаараа уламжлал болгон тэмдэглэдэг шинэ жилээсээ хүртэл татгалзан таньтай цуг аав ээжийн чинь гэрт баяраа тэмдэглэхийг хүсч байвал түүнээс хуримын талаар асуухад эмээгээд байх зүйлгүй байх нь.

2. Таныг сайн найзынхаа хуриманд уривал
Бусдын зүгээс ямар нэг шахалтгүйгээр, өөрйн санаачлагаар таныг сайн найзынхаа хуриманд урьж байвал тэр гарцаагүй таныг ирээдүйн ханиараа сонгожээ. Тэр андынхаа амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг зүгээр ч нэг охинтой хуваалцахыг хүсэхгүй. Хуриман дуур цугларах хүмүүс "Дараагийн хурим та хоёрынх уу?" гэж асуух нь ч бас ойлгомжтой.

3. Та хоёрын дундаас гарах хүүхдүүдийн талаар цухуйлгавал

Ихэнх эрчүүд зөв хүнээ олтол гэр бүл, ялангуяа хүүхдүүдийн талаар ам нээхээс болгоомжилж, энэ сэвдээс аль болох холуур байхыг эрмэлздэг. "Хоёулаа яг тэдэн шиг хөөрхөн хүүхдүүдээ дагуулаад алхах байх даа" гэх мэтийн үгсийг амнаасаа унагавал энэ нь зүгээр ч нэг мөрөөдөл биш, "ажил хэрэг" болгохоор төлөвлөсөн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

4. Тэр таны өмнө нулимас унагавал
Ямар нэг таагүй явдалд гуниглаад, эсвэл уянгын кино үзээд ч бай уйлсан бол тэр таны хажууд сул тал, эмзэг байдлаа харуулахаас айгаагүйн шинж. Таньд төдий чинээ итгэж, дотночлон үздэг байх нь. Өөрөөр хэлвэл таны л дэргэд зөвхөн өөрийнхөөрөө байж, хатуу чанга багаа тайлж байгаа хэрэг юм.

5. Гэнэтхэн санхүүгийн тал дээр илүү хариуцлагатай хандаж эхлэвэл

Ихэнх эрчүүд гэрлэхээсээ өмнө санхүүгийн бат бэх байдалд хүрэхийг эрмэлздэг. Тиймээс дансандаа тогтмол мөнгө хийж, учир утгагүй тансаглалаа мэдэгдэхүйц багасгаж эхлэвэл тэр хэн нэгнийг (жишээлвэл таныг) хангалуун амьдруулах бэлтгэлээ хийж буйн шинж.

Энэ шинжүүд хайртад тань байвал эртнээс хуримынхаа бэлтгэлийг хийх болж дээ бүсгүй минь.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино