Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл Заяаз танд энэ гурван "нэмэгдэхүүн"-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана.
1.Сайхан үс
-Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн түрх.
-Сул долгионтой үстэй болгоход далайн давс нөлөөлдөг. Далайн давстай уусмалыг үсэндээ шүршиж байгаарай.
-Сэнсээр үсээ хатааж байхдаа гарынхаа хуруунуудаар ширхэгүүдийг нь салгаж байгаарай. Үсээ хатсаны дараа бүдүүн шүдтэй самаар самнаж бай.
-Сайн чанарын будгаар үсээ 28 хоногт нэг удаа будах нь гэмтэхээс хамгаалах нэг арга юм
-Үснийхээ сэвийг цэвэрхэн сормуусны сойзоор дарж болно
-Үснийхээ угийг босгохын тулд угандаа үсний лак цацаж байгаад, сэнсдээрэй. Тэгэнгээ бүдүүн шүдтэй самаар угаас нь дээш босгож өгөхөө мартав аа.
Толигор арьс
-Торгомсог арьстай болоход халуун хүйтний харшил уруугаар нөлөөлдөг. Жишээлвэл хав халуун шүршүүрийн усанд орчихоод сэнсний доор зогсох юмуу, хүйтэн агаарт гарвал арьс биржийж, толигор байдлаа алддаг
-Сарнай болон лавендерийн ханд нь арьсыг тайвшруулдаг шидтэй.
-Хүчтэй үйлчилгээтэй саван нь таны арьсны гаднах чийгшилийг үгүй хийж хуурайшуулдаг. Тиймээс тусгай биеийн шингэн саван хэрэглэж байгаарай.
-Утсаа ихэвчлэн аль талдаа барьж ярьдаг вэ? Аль талынхаа хацраар хэвтэж унтдаг вэ? Энэ бүхэн ч бас арьсны үрэвсэл бохирдолд нөлөөтэй.
-Тэжээллэг зовхины тос уруулны арьсыг өнгөлөгчөөс илүү зөөллөдөг гэнэ шүү. Гэхдээ "firming" биш "hydrating" гэсэн бичигтэйг нь сонгоорой.
Сайн нүүр будалт
-Уруулаа илүү зузаан харагдуулах арга: Өөрийнхөө арьсны төрөлх өнгөнөөс 2 өнгөөр бараан кремеер уруулаа хүрээл. Ингэхдээ маш нарийн жижигхэн багс ашиглана. Дараа нь алтлаг боронзон, эсвэл тоорын ягаан өнгөтэй уруул өнгөлөгчийг жигд түрх.
-Таны царай ядарсан харагдаад байвал крем түрхэлгүй бүдэг өнгийн чийгшүүлэгч тос түрхээд, нүдээ ухаа хул өнгийн харандаагаар хүрээл.
-Таны нүдний будаг давхрааны зураасны хэсгээр арилчихдаг уу? Тэгвэл тенээ түрхэхээс өмнө суурь кремээ зовхиндоо түрхэж өгөөрэй.
-Контураа тэгшхэн тавихын тулд эхлээд дээд сормуусныхаа угт чиглүүлэгч цэгнүүдийг тавь. Дараа нь тэдгээрийг холбо.