
Өвөрмөц өндөр өсгий таныг чимнэ
YSL-ийн энэ хаврын коллекцоос доорхи грекийн эрэмгий дайчин эсвэл аварга загасны сэрвээг санагдуулам өвөрмөц өсгийтэй гуталнууд загварын хатдыг нүдийг унагаж байв. Яг ийм загвар өөр ямар ч дизайнерын хаврын коллекци дээр үзэгдээгүй билээ. Гэвч этгээд өсгийний санаа нь Louis Vuitton-ы зохион бүтээгчийн толгойд ч бас буужээ. Зурвас харахад хальт гишгэвэл шагайгаа мулталчихмаар өсгийтэй гуталнууд нь харагддаг шигээ тийм ч эвгүй биш гэнэ шүү.




Aldo, Christian Louboutin, Balenciaga зэрэг дэлхийн олон алдартай брендүүдийн коллекциос үзэхэд энэ хавар гутлын ертөнцөд яахын аргагүй өнгө алагласан загварууд ноёрхох нь ээ. Түүнээс гадна өндөр индүүн улт, эсвэл бүдүүн дөрвөлжин өсгий, ретро маягийн хурц, тод өнгөнүүд давамгайлсан нь доорх зурагнуудаас илт харагдах биз.


Pierre Hardy

Charlotte Olympia
Энэ хавар хэдий бүдүүн өсгий, "эв хавгүй" өнгөний зохицол моданд орсон хэдий ч хэзээний өөрийн гэсэн гоёмсог хэв маягийг бүрдүүлээд амжсан Gucci, Barbara bui зэрэг брендүүд эмэгтэйлэг загвараасаа хазайсангүй.