2010/12/22

Бурхан минь, танд баярлалаа

Сайн байцгаана уу? Би сэтгэл тавгүй үе дээ энэ сайт руу орж хүмүүсийн бичсэн зүйлүүдийг уншиж сэтгэлээ тайтгаруулдаг юм л даа. Харин энэ удаад би та бүxэндээ өөрийхөө сэтгэлийг хуваалцая гэж бодлоо...
Image hosting by IMGBoot.com

Энэ магадгүй та бүхэнд утгагүй бас тэнэг санагдаж магадгүй л дээ тэгэхдээ л би түүнийгээ хараагүй мөртлөө маш их хайртай болчихсон. Одоогоос 2 хагас жилийн өмнө бид интернэтээр танилцаж билээ. Мэдээж бие биедээ ингэж их дастлаа харилцана гэж бодоогүй л явсан. Их тийм энгийн сайхан найзууд шиг л байдаг байсан. Тэр надад таалагддаг охиноо ярьж би түүнд таалагддаг залуугаа ярьдаг нэг утгаар хэлвэл ердөө нэг нэгнээ сонирходоггүй тийм л найзуудийн харьцаатай байсан гэхэд болно. Өдөр ирэх тусам бие биедээ ойртож илүү их нээлтэй болсон. Бие биедээ дасаж бага багаар хайрлаж бас харддаг болсон.

Би ч зуний амралтаар хийх юмгүй ганц хийдэг зүйл л интернэтэд ордог байлаа. Тэр ч байдаг байсан. Камераа өгч ярьж бичиж тэгсээр бид 2 нэг л мэдэхэд нэг нэгэндээ маш их дассан байсан. Түүнээс болж сом-ны ард уйлаад сууж байсан үе надад зөндөө бий бас инээж баярлаж, хайрлаж хардаж. Бид 2 сэтгэл зүрхээрээ холбогддог ч нэг л том асуудал үргэлж сэтгэлийг минь зовооно. Энэ бол бид 2 уулзаж чадахгүйд л байгаа юм. Эмэгтэй хүн дасаж дурладаг эрэгтэй хүн харж дурладаг гэсэн яаг л үнэн байх. Яг л хайр минь оргилж явсан үеэр тэр минь гэнэт л өөр болчихсон надаас хөндийрч бас цаанаа л их гомдмоор болчихсон. Урьдных шигээ биш, их л үл тоосон шинжтэй. Юм бичвэл хариу бичихгүй таарч харилцая гэхээр завгүй гээд л. Тэгээд л нэг өдөр тэсэлгүй залгаж билээ тэр үеийг бодохоор одоо болтол би дэндүү их гомддог. Урьд өмнө нь хүнд тийм сайн болж үзээгүй болоод ч тэр үү "2лаа салъя тэгэх үү ингэж байх хэцүү юм байнаа" гэхэд л би "хэхэ тэгээд эртхэн хэлчихгүйдээ зүгээр дээ чамайг ойлгож байнаа" гэж хэлсэн мөртлөө л дотороо бүр маш их шаналж байсан.

Бодох болгонд нулмис өөрийн эрхгүй цэлгэнчихдэг байсан. Шарандаа их олон банди нартай харилцаж аль болох жаргалтай байгаагаа үзүүлэхийг хичээдэг байсан. Тэгсэн ч би үргэлж боддог бас гомддог уйлдаг байсан, итгэмээргүй байгаа биз. Харин дараа нь тэр надад их хөөpxөн offline үлдээчихсэн байсан тэрийг уншаад хичээл дээрээ өөрийн эрхгүй эхэр татаал уйлж билээ. Хүүxдүүд яасан бэ зүгээр үү гээд л би ч их дасаад хайртай болчихсон учраас тэгээд л эргээд нийлчихсэн. Одоо хүртэл бид 2 харилцаж л байгаа заавал уулзах болноо гэсэн итгэл дүүрэн сэтгэл байгаа... Хэдий бид 2 уулзаж чадахгүй байгаа ч гэсэн ийм сайхан хүнтэй учруулсан "БУРХАН МИНЬ ТАНЬД БАЯРЛАЛАА"
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино