2010/12/03

Та эрчүүдийн тал дээр хэр өөнтөгч вэ?

Та хэтэрхий өндөр шаардлага тавьдгаас болоод эрчүүд таниас зугтаагаад байдаг юм биш биз? Доорх сонжоогоор хариултаа аваарай.Image hosting by IMGBoot.com

Тэр танд анхны болзоогоо цуцлахаас аргагүй болсон тухайгаа хэллээ. Гэвч дорвитой тайлбар хэлсэнгүй. Та...?
а. "Зүгээр дээ" гэсэн мессеж илгээгээд завтай үед нь уулзахыг хүлээнэ.-1
б. Жаахан гонсойх ч тэгж байгаад залгаарай гэж хэлнэ.-3
в. Түүний бүдүүлгийг гайхаж, утасныхаа жагсаалтаас дугаарыг нь хасна.-5

Хоёр дахь болзоон дээрээ тэр ээжийнхээ авч өгсөн гэх жаахан хүүхэд шиг футболктой иржээ.
а. Тэр ээжийнхээ үгнээс гардаггүй жаал юм байна. Дээрээс нь хувцасны мэдрэмж гэж авах юм алга. Баяртай залуу минь.-5
б. Ээжийнхээ сэтгэлийг бодоод ийм хувцас хүртэл өмсөж ирсэн байна ш дээ. Хөөрхөн юм-1
в. Яана аа? Жаахан ичмээр л юм. Гэвч хааяа ийм юм байхад яахав дээ.-3

Таныг нэг ядуу боловч сэтгэл татам сайхан залуу болзоонд урьлаа.
а. Та сонирхохгүй. Байр суурь, мөнгө таны хувьд их чухал учраас.-5
б. Түүнийг амжилтанд хүрэхэд юу саад болсон юм бол хэмээн бодох авч үзээд алдахыг хүснэ.-3
в. Хүний дотоод сэтгэл эд хөрөнгөөс илүү чухал. Сайхан залууд зөвшөөрөлгүй яахав.-1

Таны эрэгтэй хүнээс салах нийтлэг шалтгаан?
а. Ихэвчлэн та өөрөө эхэлж салах шийдвэр гаргадаггүй. -1
б. Та хоёр бие биедээ тохирохгүй, эсвэл таны сэтгэл хөрсөн гэх шалтгаан-3
в. Түүний нэг онцгүй зүйл нь л тан сэтгэлйг гундааснаас. Унтахдаа хурхирах, эсвэл нэг удаа амнаас нь эвгүй үнэр гарахад.-5

Та заяаныхаа ханийг тодорхойлвол...?
а. Тэр таны үнэлэмж, үзэл бодол, зарчмыг хүндэлдэг хүн байх болно.-5
б. Хэн ч заяаны хань болж болно. Хүн өөрөө л хүсвэл шүү дээ.-1
в. Ямар ч асуудал гарсан үргэлж таныг ойлгодог.-3

Өөнтөгч хатагтай /5-9 оноо/
Өндөр цензурьтай байснаараа та шилдэг эрийг өөрийн болгож болно гэж боддог уу? Тэгвэл шилдэг эр ч таны өндөр цензураас залхаж эхэлдэг. Та өмнөх найз залуучуудаа эргээд нэг бодоод үз дээ? Тэдний ихэнх нь таны шаардлагыг хангаагүй байх. Гэвч тэр дунд таны шаардлагыг хангаж чадах мөртлөө, танд өөнтөглүүлэхийг хүсэлгүй зугтсан эрс бий болов уу.


Жаахан ч гэсэн шалгууртай бай /10-15/
Та эрчүүдийг сонгох тал дээр яг л дэлгүүрт ороод л өөрт зохих үгүйг нь мэдэхгүй мөртлөө гарт таарснаа худалдаж авдаг хүн шиг ханддаг юм байна. Найз залуутай эсвэл нөхөртэй байх гэсэн хүслээсээ болоод та тэдний муу талыг нь олж харалгүй, "олдсон нь л энэ" гэсэн зарчмаар амьдардаг. Түүний муу талыг жаахан ч гэсэн харах гээд үз. Та ч бас цензурьтай байх эрхтэй. Өөрийгөө үнэлдэггүй эмэгтэйг хэн ч үнэлдэггүйг сана.

Шударга, тэнцвэртэй эмэгтэй /16-25/
Төгс биш ч сайн залууд боломж олгоод үзчихдэг бүсгүй. Эрэгтэй хүний санхүүгийн байдал гадаад үзэмж зэрэг нь цагийн аясаар өөрчлөгддөг гэдгийг та мэддэг. Ямар эр таныг аз жаргалтай байлгаж чадахыг ч бас. Та наад захын шаардлагуудыг тавьдаг ч, хүн болгоны гаргадаг алдаа дутагдлыг уучилдаг.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино