2010/11/02

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

5-р хэсэг
Ананд vvнийг нь ялгаж ойлгосон эсэхийг бvv мэд.
-Байгаа ш дээ . Тэгэхдээ англиар л бий.
-Болно , болно. -За байз, тэр номыг чамд яаж єгдєг юм билээ? гэж Анандыг их л уриалгахан гэгч нь хэлэхэд ухаангvй баярласан Золтуяа :
-Би єєрєє чам руу залгая. Гадаа шороогоор шуурч байна. Чи ор доо . Хамаг юм чинь шороо болчихно гэж халамжлахаа мартсангvй. Анандад тvvний энэ халамж таатай байсан нь мэдээж.
-За за. Орж мэдээгээ vзье гэлээ. Бvсгvй утсаа тавиад бослоо. Тэр ном мом гэдэг бол vнэндээ Анандтай уулзах гэж тvvний зохиосон заль билээ. Тvvнээс биш Золоо Фридманыг унших хэмжээнд англи хэл мэдэх биш. Харин Хулан бол арван жилдээ хоёр удаагийнхаа зуны амралтаар Шотландад амарсан тул англиар ёстой л “ус цас “ гэсэн vг . Золоо Хулангийн тухай санаад уур нь дахиад хvрчих шахав. Тvvнийг орондоо очиж хэвтэхэд аав, ээж хоёр нь эвлэрчихсэн “Зvрхэнд шингэсэн намар “-ын энэ хvvхэн чинь “Зочид буудлын эзэн”-д бас тоглолуу?, Золоо ? гэчихсэн сууж байв. Ээ , хєєрхий ийм улстай чинь юу ч ярих юм билээ дээ. Ананд одоо гэртээ орчихсон ВВС -гийн мэдээ англиар vзээд сууж байгаа биз.Золтуяа єдєрт 10 англи vг цээжлэх гэж орныхоо ард хаддаг билээ. Тvvнийг .. гэсэн хэдэн vг харж хэвттэл гар утас нь дуугарлаа. Клипээ харвал нууц амраг Бадралынх нь дугаар гараад ирэв. “Авгайтайгаа муудалцчихаад л муу Золоо хэрэгтэй болоо биз дээ. Анандын хажууд Бадрал юу юм бэ гэж “ бодоод салгах гэснээ гэнэт нєгєє єрєє хєлслєх тухайгаа санажээ… * * * Хулангийн аав , ээж хоёр эмнэлэгт хэвтсэн худыгаа эргээд харьж явлаа. Жолоо барьж бодолд дарагдан яваа Батболд : -Охин маань нэлээд ядарсан царайтай харагдах юм . Хэд хоногийн ємнє бvр орой залгасан чинь Ананд ирээгvй байсан. Хар нялхаар нь хадмынх руу нь явуулчихсан нь буруудсан юм биш байгаа гэж авгайдаа хэлэв. Цэцэгмаа суудлынхаа тvшлэгийг налан нvvрнийхээ энгэсгийг сэргээж явснаа: -Хуланка эмнэлэг рvv гvйгээд хичээлдээ яваад жоохон ядарч байгаа байх .Гэхдээ надад юм хэлэхгvй л байна лээ ш дээ. Цэрэнханд охингvй болохоор Хуланкад сайн байдаг ш дээ гэв. Дєчин хоёр хvрсэн гэхэд гучтай юм шиг л харагддаг Цэцэгмаа ёстой л амьдралд эрхэлсээр єдий хvрсэн хvvхэн билээ. Хотын тєвийн сэхээтэнайлын ганц охин бага насаа хайранд умбаж єнгєрєєгєєд Эрхvvд бэлтгэлд явсан . Тэнд очоод л энэ Батболдын асрамжинд орсон. Сурлагадаа сайн, аминдаа арчаатай сайн нєхєр таарч эцэг , эхээс нь байнга мєнгє , тарваган малгай, нэхий дээл явуулах тул Эрхvvгийн бэлтгэлийн хамгийн тансаг охидын нэг нь Цэцэгмаа л байлаа. Москвад очоод хоёрдугаар курстээ тэр Хуланг тєрvvлж хадам эхдээ орхиод л сургуульдаа явсан. Их сургуульд нэртэй эрдэмтэн ээж нь сурлагаар тийм ч гоц биш сонирхсон мэргэжил ч vгvй охиноо Москвагийн Плехановын академид оруулж дєнгєсєн билээ. Сургуулиа тєгсч ирээд тэр аавынхаа хаалгаар Гадаад худалдааны яаманд хуваарилагдсан. Орон байргvй хоёр залуу нэг хэсэг Цэцэгмаагийн аавынд сууж байгаад тэднийхийг шинэ байр авахад нь 50 мянгатын гурван єрєєнд эзэн суусан ажээ. Зах зээл эхлэхэд Батболд Ардчилсан холбоог дэмжээд гvйж явсных Эвсэл ялахад агентлагийн захирал болсон. Тvvнээс ч ємнє мань эр эхнэртээ европ хувцасны дэлгvvр нээж єгсєн . Тэднийх гурван жилийн ємнє шинэ байр авч аавынхаа байрнаас нvvсэн билээ. Хэн ч тааралдсан эргээд харалгvй єнгєрдєггvй нуруу туруу тэгш, ааш зан хєнгєн энэ бvсгvйд бурхан юу ч харамласангvй. Анх бэр болоод ирэхэд нь хэрсvv ухаантай хадам эх нь их л баярлаж “ Миний хvvг яаж тоосон юм бол доо, энэ эрвээхэй нvдэн охин “ гэсээр угтаж одоо ч “Миний охин “ гэхээс єєрєєр дууддаггvй. Амьдралын хатуу хvтvvгээс тvvнийг Батболд гэдэг бат бєх цайз хамгаалчихдаг тул Цэцэгмаа юунд ч санаа зовохгvй амьдраад сурчихжээ. Хулан хvртэл Анандынд ирчихээд нэг удаа ээждээ их л атаархаж билээ. Ээж нь тvvн шиг сэтгэлгvй хvнтэй сууж шанална гэдгийг мэдэхгvй . Арван наймтайдаа л дурласан хvнийхээ хайранд умбаж яваа тул хайртай хvнээ санаж сэтгэлгvй залуутай амьдарч яваа Хулан vзсэн зовлонгоороо ээжээсээ илvv хєгшин ч юм шиг санагдан бяцхан атаархаад авсан нь тэр. Тэр “Кристиан Диор”-ын энгэсгээ далд хийгээд -Дєрєвдvгээр сарын 20 гэж ямар єдєр билээ ? Мартаагvй биз ? хэмээн нєхрєєсєє эрхлэнгvй асуулаа. Энэ бол Батболд тvvнийг эхнэрээ болохыг гуйж сvйн бєгж бэлэглэсэн єдєр билээ. -Яалаа гэж дээ. Хєгшин чинь харин яаж тэмдэглэх билээ гээд л бодоод байгаа гэхэд -Хоёулаа Эрхvv явъя . Тэгэх vv? “Эрхvvгийн хавар “ гэж дуу гарснаас хойш тийшээ нэг очих юм сан гэж би мєрєєдєєд л байгаа юм . Эрхvvд очилгvй хорин гурван жил болчихжээ гэж Цэцэгмаа хэлэв. -Худын бие ингээд гайгvй бол явдаг ч юм бил vv. Зээгээ л санах байх даа. Би євєл Герман яваад Очирыг их санасан шvv гэж Батболд яриад : -Ингээд л євєє , эмээ хоёр болчих ч гэж гээд инээмсэглэлээ.. * * * Ээж аавхоёроо ийнхvv арван наймтууд шиг эрхлэн явахад Хулан хvvгээ хєхvvлэн бодолд автан сууж байлаа. Дєрвєн сартай бяцхан хvv нь євєр дээр дэгэж дэрвэн хоолой татан хєхєрч ид єхєєрдєм дээрээ байлаа. Дэгдээхэй шиг єрвийн ургаж байгаа даахинаас нь, нугалаа татсан хєєрхєн хvзvvнээс нь нялх хvvхдээс л vнэртдэг сvvний єхєєрдєм хонгор vнэр ханхална. Хэрэв Цэрэнхандын бие муу биш сэн бол Анандтай учраа ярилцаад гэртээ харимаар санагдана. Гэтэл хэнд ч гэм хийгээгvй бяцхан хvvгээ яах билээ? Ээж болоод Хулан амьдралаас ухаараагvй явсан олон ч юмыг ойлгож их ч юм боддог болж дээ. Ганцхан жилийн ємнє Бритнигийн дууг чихний хэнгэрэг хагартал чанга тавиад л, найз охидоо эцэг эхээсээ дээгvvр тавихаа дєхдєг байсан гэхэд инээд хvрмээр. Ээж нь тvvнд Англиас хэрэг болгон Бритни Спирсийн биеийн єндєртэй тэнцvv асар том хулдаасан плакат авчирч єгснийг найзууд нь их л шохоорхоно. Одоо тэр том хулдаасан Бритни аавынд нь тvvний єрєєнд “ганцаараа” vлдсэн билээ. Тэр хvv гаргачихаад Барби хvvхэлдэйн цуглуулгаа дvvдээ тэр чигээр нь єгєхєд Бєртэ бєєн баяр болон дэвхцэж байсан сан. Одоо тvvний тэр олон Барбинаас аав, ээж хоёр нь Англид амраад ирэхдээ авчирч єгсєн Мэрилин Монрогийн дvртэй ганц гоё хvvхэлдэй л єрєєнд нь бий. Хулан хааяа аавындаа очихоороо тэр хvvхэлдэйгээ харах дуртай . Одоо бол найзуудын тєрсєн єдєр , ч юмуу , тэдний хэн нэг нь найз залуутайгаа муудалцжээ гэдэг урьдынх шиг том асуудал биш болжээ. Хичээлээ тараад л хvvдээ яаран ирнэ гэдэг тvvнд жаргал. Тэр бас аав, ээждээ санаа тавих нь ихэссэн.. Ялангуяа тєрснийхєє дараа ээжийгээ хачин их єрєвдєж билээ. Аавынх нь дvv нар “Цэцэгээ эгч ямархуу эмээ болох болоо? Жийнс мийнс ємсчихсєн vсээ задгай тавьсан ийм танхил хvн байж “гэцгээн жаахан “явуулж” тоглоом хийцгээж байсан. Гэтэл бvх насаараа нєхєртєє эрхэлсэн ээж нь хар vvрээр мєєгтэй шєл бариад тєрєх дээр ирснийг хараад л Хулангийн хамар шархирч билээ. Тэгээд ч тэр тэсэхийн аргагvй євдєлтийг давж єєрийг нь бас дvv Бєртэг нь гаргасан гэж бодохоор ээжийгээ урьд нь жижиг сажиг юмаар гомдоож байсандаа зvйрлэшгvй их гэмшсэн сэн. Хvv нь гангар гунгар хийн шvлсээ гоожуулах нь єхєєрдмєєр. Одоо ингээд Анандад учраа хэлээд харьдаг юмаа гэхэд ээж, аавдаа юу гэж тайлбарлах вэ гэдэг л бvсгvйг зовоож байлаа. Уг нь хvvгээ жаахан торниулчихаад Тvвшингийн хойноос Америк явчих юм сан гэсэн бодол тvvнд тэр нэг єдєр амаржих газарт байхад нь тєрєєд байх болсон билээ. Бас єєрт нь vнэхээр дотно байдаг хадам Цэрэнхандыг яах билээ. Тэр Куба хvvгийнхээ тухай эмнэлгээс гараад нєхєр, хvv хоёртоо яаж хэлэх юм бол ? Хулан vvнд бас санаа зовохгvй байж чадахгvй байлаа. Гэтэл гар утас нь дуугарч нэгэн танихгvй хvvхний дуу гаран” Хvvе чи 4 дvгээр сарын 10 -нд нєхрєє хаана хоносныг мэдмээр байна уу “ гэж тун доогтой гэгч нь асуух нь тэр… Yргэлжлэл дараачийн дугаарт
Золтуяагийн хагацашгvй сайн найз Урнаа Хулан руу залгасан нь энэ байлаа. Анандыг євєртєє оруулчихсан шvv гэж тэр нэгэн єглєє Золоог баяртай гэгч нь ярихад нь л Урнаа “Тэгвэл энэ хєзрєє Хуланд яаж шуухан барих вэ “ гэж найзынхаа ємнєєс бодож эхэлсэн. Гэтэл Хулангийн занг дэндvv сайн мэддэг Золоо л одоохондоо чимээгvй байя гээд байгаа билээ.

Хэдий хуримаа хийгээгvй ч гэсэн нєхрєє єєр хvvхний євєрт орчихоод байхад юу ч болоогvй юм шиг ихэмсэг царайлаад байгаа энэ амьтныг нэг хатгаад vзье гэж Урнаа гэнэт шийдээд залгасан нь тэр.Гэтэл утасны цаанаас Хулан:
-Єє тийм vv.Мэдээлэл єгєх гэсэн явдалд баярлалаа.Би даанч завгvй байна гэж эелдэгхэн хэлээд утсаа тасалчихлаа.
-Yгvй ер. Айхтар соёлтой хатагтай байх нь ээ гээд Урнаа тамхиа гарган ууртай асаажээ. Тэр тийм нэг “номын “, эсвэл ухаантай царайлсан , соёлтой “юмнуудад” ясны дургvй билээ. Тэр Ананд, Золоо хоёрт найр тавьж єгсєн хєлсний байрандаа ганцаараа сууж байлаа. Бvсгvй Хулантай ярьчихаад “This” хэмээх солонгос тамхины хоосон хайрцгийг тас базан хогийн сав руу чулуудаад бєєн бєєн утаа vлээн сууснаа Золоо найз руугаа залгав. Єнєєдєр тэр нууц амрагтайгаа муудалцчихсан тул тун ч завтай, хэн нэгэнтэй шавайгаа ханатал чалчмаар эсвэл хэн нэгэнд уураа гаргамаар ч юм уу сэтгэл нь vнэхээр тавгvй байжээ.
-Hi. Золоо, найз нь нєгєє ихэмсэг хатагтайг чинь утсаар нэг хатгаад авсан шvv. Тэгсэн чинь “Баярлалаа. Би завгvй байна.” гэнгvvтээ утсаа таслаад намайг ёстой нэг “байдалд” оруулдаг байна ш дээ.
-Hi. Хvvеэ чи тэгээд Хуланд яг юу гэж хэлсэн юм бэ?
-За юу гэхэв дээ. “Чи нєхрєє 4 дvгээр сарын 10 -нд хаана хоносныг мэдмээр байна уу?” гэж л асуусан байхгvй юу. Ер нь яах нь вэ янзыг нь vзсэн байхгvй юу.
-Цаадхитай чинь утас мутсаар яриад нэмэргvй ээ. Ёстой явган хэрvvл тоодоггvй элит амьтан байхгvй юу. Тэгж л байг. Тэртэй тэргvй Ананд минийх болох юм чинь гээд Золоо жингэнvvлэн хєхєрчээ.
-За яасан? Дуу хоолой чинь Сараагийн нєгєє “Би жаргалтай” гэдэг шиг их жаргалтай сонсогдоод байх чинь?
-Яахав. Би сая Аагийтай ярьсан. Надад аймаар хандтай байсан гээд л бодчих. Хvvш ээ, Урнаа чи наад байраа хэдээр хєлсєлсєн бэ?
-Yнэтэй ш дээ. Гэхдээ хавар єдийд бол намраас гайгvй байх аа. Жилээр нь тєлєх юм бол найман зуун мянгаас наашгvй дэг. Яахнав? Тvvний энэ хэрэгт дурласан єнгє яагаад ч юм Золоог нэлээд бухимдуулчихав.
-Юу яахнав гэж. Би бас байр хєлсєлдєг юм бил vv.
-Мєнгийг нь Бадрал агаа чинь тєлнє биз дээ?
-Мэдээж.
-Тэгээд тэнд чинь чиний Ананд Бадрал гуйтай мєргєлдчих юм биш биз дээ? гээд Урнаа доогтой инээжээ.
-За чамд инээдэм надад ханиад мэдэв vv гээд Золтуяа утсаа тасалчихав.
Тэр ямар ч байсан Бадралаас мєнгє салгаж байр хєлслєхєєр хатуу шийдсэн байлаа. Бадралын мєнгєєр байр хєлсєлчихєєд Анандтай тэнд жаргана гэдэг… Бvсгvй сэтгэлийнхээ гvнд Бадралыг бяцхан єрєвдєж байвч “За яадаг юм. Єєрєє яах гэж авгайтай мєртєє арван естэй охин эргvvлдэг юм бэ? Хохь нь. “ гэж бодон гэмшлээ цайруулж байв. Цохны цаана хаврын шєнийн тэнгэрт гялалзах хvйтэн одод тvvний энэ зэвэргэн бодлыг нь дэмжих мэт аальгvйтэн жирвэгнэх ажээ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино