2010/11/07

Ямар охид ашиглуулах магадлал өндөртэй вэ?

Өнөөгийн залуучууд дунд сул талаар нь далимдуулан бүсгүйчүүдийг өвөртөө оруулах, хууран мэхлэх зэрэг явцуу сонирхолдоо ашиглах хүмүүс олширчээ. Цаашилбал охидын гэмт хэргийн золиос болох шалтгаан ч үүнтэй холбоотой. Өөрийгөө хамгаалах чадваргүй болсон, эсвэл ухаан санаа нь хэвийн биш байгаа охид хамгийн ихээр ашиглуулдаг аж.Image hosting by IMGBoot.com


Согтуу бүсгүй

Архи нь хүний мэдрэлийн эсийг гэмтээж, самууруулдаг учир согтуу хүн өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгөх чадвар маш сул байдаг. Иймээс ч найз нөхөдтэйгөө дарвин, архи уусан охид юу хийж байгаагаа төдийлөн ойлгодоггүй, ойлгосон ч үр дагаврыг нь тооцоолох сэхээгүй байдаг. Тиймээс бүсгүйчүүддээ захиж хэлэхэд үнэхээр согтууруулах ундааны төрлийн зүйл уух шаардлага гарвал зөвхөн итгэл даасан, сайн таньдаг хүмүүсийнхээ дэргэд л "шил юм" задалж байгаарай. Зүс танихаас цаашгүй, ганц хоёр үг сольсноос хэтрээгүй хүмүүс таныг согтсон үед ашиглах магадлал өндөртэй.

Хэт гэнэн цайлган бүсгүй

Бусдын үгэнд амархан итгэж, юу юуны духанд хүрэлгүй өөрийнхөө талаар мэдээлэл өгчихдөг охид цөөнгүй. Тэд бүх хүмүүсийг өөртэйгөө адил цайлган гэж эндүүрснээсээ болоод далд санаа агуулагчдын "хоол" болдог тал бий. Тиймээс ийм охид ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө "муу санаалж" байхад илүүдэхгүй. Мөн найз нөхөд, гэрийхэнтэйгээ зөвлөж хашир хүний үгийг сонсоход гэмгүй.

Хэт уриалгахан эмэгтэй
"Яахаас ч буцахгүй" хэмээн бид ийм эмэгтэйчүүдийг нэрлэдэг. Тэгвэл яахаас ч буцахгүй уриалгахан, ямар ч зүйл санал болгосон дуртай нь аргагүй зөвшөөрөдөг эмэгтэйчүүд ашиглуулах магадлал мөн л өндөртэйд тооцогдоно. Тэднийг урхиндаа оруулахад харин ч илүү бага хүч зарцуулагдана. Учир нь тэд өөрсдөө л "гарт ороод ирдэг" гэсэн үг юм. "Энэ бол залуу нас. Юм юмыг л үзэх хэрэгтэй" хэмээн бодож бүх зүйлд сониучхан ханддаг охид ч энэ төрөлд хамаарна.

Хүний үгээр байдаг охин

Ийм охидыг "Салхи хаашаа, хамхуул тийшээ" гэсэн үгээр тодорхойлж болох юм. Тэд өөрийн гэсэн үзэл бодол багатай, бие даан шийдвэр гаргах чадваргүй, бусдын нөлөөнд амархан автдаг үнэхээр л хамхуултай зүйрлэж болохуйц гэнэхэн эмэгтэйчүүд юм. Энэ сул дорой, ноомой байдал нь тэднийг аюулд оруулах магадлалтай. Тэд ялангуяа "за сүртэй ш дээ, ганц удаа..." гэсэн шүү утгатай үгийг бусдаас их сонсч, амархан хууртдаг.

Хаягдсан охин
Эмэгтэйчүүдийн сэтгэлзүйг "бамбайгүй" болгодог бас нэг зүйл нь бүтэлгүй хайр дурлал юм. Гайхмаар нь найз залуугаасаа салсан бүсгүйчүүдийг "чоно"-ууд анддаггүй ба сэтгэл санааг нь тайвшруулж, засч өгч байгаа маягаар аргандаа оруулах нь бий. Тиймээс ийм байдалд орсон охид шинэ хүмүүстэй танилцахаас зайлсхийгээрэй.

Охид бүсгүйчүүд маань бүгд л их эмзэгхэн улс. Тэдний энэ байдлыг нь ашиглагчид олон байдаг нь харамсмаар. Гэвч болгоомжтой, дотроо бодолтой байвал өөрийгөө бүхнээс хамгаалж болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино