2010/11/27

Чи бол үнэхээр онцгой тохиолдол гэж хэлсэн

Би энэ сайтыг саяхнаас уншдаг болсон. Тэгээд захидлуудыг уншиж заримд нь сэтгэгдэл үлдээж байснаас өөрөө ингээд яахаа мэдэхээ больчихоод захиа бичээд сууж байна гэж бодож байсангүй.
Image hosting by IMGBoot.com
Би шинэ ажилд ороод удаагүй байна. Би 20 орчим насны, өөрөө өөртөө сэтгэл хангалуун, байдаг л нэг бүсгүй. Шинэ ажил дээр сонирхох шохоорхох залуучууд ганц хоёр бий л дээ. Гэхдээ тэр нэг залуу... Саяхан манай байгууллагын хэдэн жилийн ой болоод. Мэдээж тэмдэглэхээр сүртэй ой болсон хэрэг л дээ. Бүжиглэх гээд очиход тэр залуу намайг уриад тэгээд бүжиглэж байгаад тэр намайг үнсчихсэн юм. Тэгээд л бид 2-н дунд үл мэдэг тийм харьцаа үүсчихлээ. Даанч тэр эхнэртэй, бас удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа. Тэр залууд би мэдээж таалагдсан, гэхдээ энэ харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг тэр хүссэнгүй. Гэтэл би тэрэнд хэдийнэ дурлачихаад догдлоод явж байсан. Гэнэт л би гэр бүлтэй гэж тэр хэлсэн. Тэр залуу хүн нэг хүнтэйгээ насан туршдаа хамтдаа байх хэрэгтэй, хуурч араар нь тавихыг эсэргүүцдэг ч чи бол үнэхээр онцгой тохиолдол гэж хэлсэн. Ингээд би сэтгэлээ татаж авах хэрэгтэй гэдгээ ухаарч сууна. Бас энэ бүхэнд үнэхээр гутарч байна. Хичнээн сайн байсныгаа хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж:zayaznet@yahoo.com-оор ирсэн захидал
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино