2010/11/25

О.Хенри-Чин сэтгэлийн бэлэг /сургамжит өгүүллэг/

Image hosting by IMGBoot.com
Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян долоон цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 доллларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.
Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уг нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэлцэхээргүй байлаа. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байсан санж. Делла цонхноос холдон тольны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 л зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа. Деллагийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэгэлзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарлаа.
“ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн зар өлгөсөн хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуухад эзэн авхай үсийг нь нилээн барьж, харж үзсэнээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэж хариуллаа.
Делла хайрт ханьдаа тохирсон бэлэг олох гэж нилээд хайсны эцэс арай гэж олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн өвөг эцгээсээ өвлөж авсан цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө өөрийгөө харж хэсэг зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирлээ. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд тэр цагаа зарсан байв. Тэд сэтгэлээр унасангүй… Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино