2010/11/24

Эсрэг зан араншинтай хүмүүс сайхан хос болж чаддаг уу?

"Өөрөөсөө эсрэг сонирхол, зан характертай хүнтэй учирвал дутуугаа нөхөж, дундуураа дүүргээд жинхэнэ сайхан хос болж чаддаг" гэсэн хэн зохиосон нь үл мэдэгдэх явган "теором" байдаг.
Энэ талаар сонссон сонсоогүй угаас өөрөөсөө эсрэг "жанр"-ын хүнийг сонирхдог бүсгүйчүүд ч бий. Хүн гэдэг өөртөө байхгүй зүйл рүү хошуурдаг шунахай амьтан болоод ч тэр үү, хөгжилтэй, сэргэлэн цовоо араншинтай эмэгтэйчүүд намбалаг, буурь суурьтай эр лүү юм уу, аль эсвэл даруухан, ноомой нэгэн нь нийтэч, гал цогтой эр лүү татагдах нь олон.

Гэвч бие биенээсээ эсрэг хүмүүс ирээдүйд сайхан амьдарч чаддаг уу? Энэ талаар Айовагийн Их сургуулиас жаргалтай хэмээн өөрсдийгөө тодотгосон 291 хосуудыг дунд судалгаа явуулахад тэдний 72 хувь нь нэг нэгэнтэйгээ ижил зан араншин, төлөвшилтэй байжээ. Судалгаан оролцогсдын тайлбарласнаар бие биетэйгээ адилхан хосууд нэгнийхээ юунд уурлаж, инээж, юунд амархан туньдгийг нь хэнээс ч илүү урьдчилан харж, мэддэг учир цуг байхад асуудал үүсэх нь бага байдаг гэнэ. Түүнээс гадна эсрэг характертай хүмүүс хоорондоо таталцдгийг харуулсан нотлох баримт алга хэмээн судлаачид тайлбарласны сацуу, харин ч жаргалтай гэр бүлд ижил зан араншин чухал үүрэгтэй болохыг онцолжээ.

Эсрэг "жанр"-ын хосын эхний хэдэн сар гал халуун байдаг боловч, сүүл рүүгээ үзэл бодол, үнэлэмж нийлэхгүйн улмаас тэдний харилцаа харамсалтайгаар төгсөх нь элбэг байдаг аж. Яагаад гэвэл тэс өөр зантай хосуудад анхандаа бие биенийхээ талаар илүү ихийг мэдэх гэсэн хүсэл оргилж байдгийн дээр, нууцлагдмал байдал, дурлалын мөн сексийн адал явдлууд дүүрэн харилцаа үүсдэг учраас энэ нь жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч яваандаа ихэнх нь тус тусын замыг хөөдөг байна.

Тиймээс бүсгүй та аз жаргалтай гэр бүлийг цогцлооё гэвэл өөртэйгөө ижилхэн төрлийн хүнийг олоорой. Та хоёрын араншин яв цав тохирох албагүй ч, ядаж нэг нэгэндээ уусч болохуйц түвгшинд адилхан байх хэрэгтэй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино