2010/10/12

Хувцаслах мэдрэмжтэй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

Олон хувцастай байх, хувцсандаа их мөнгө зарцуулах зэрэг нь сайхан хувцаслахад огт хамааралгүй юм.
Өдөр бүхэн солиод ч сайхан хувцасладаг гэж харагдахгүй. Орчин үеийн стиль, хэв маяг бол үзүүлэн шиг их хувцастай байхыг хэлдэггүй.

Гол нь бага хувцастай ч эдийн засгийн хэмнэлттэй сонголт сайтай байх нь чухал. Хүүхнүүд шкаф дүүрэн хувцастай атал ”өмсөх юм олдохгүй юм” гэж гомдоллодог. Хэрэв та тийм эмэгтэйн нэг бол хувцаслах урлаг болон сонголтоо эргэн хараарай.

Нэг. Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй хүний өдөр тутмын хувцсанд илүүдэл, хэрэгцээгүй зүйл байх ёсгүй.

Хоёр. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөртөө тохирсон хослол сонгох чадвар нь илүү байдаг.

Гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цамц нь юбкатай төдийгүй өмд жакет зэргийг гайхалтай зохицуулж өмсдөг.

Дөрөв. Зохицол муутай, ганц нэг өмсөөд л өөр зүйлтэй хосломгүй эд бараа авах хэрэггүй.

Тав. Баяр ёслолын үеэр заавал шинэ даашинз авах хэрэггүй. Ямар ч үед өмсөх боломжтой даруухан загварын даашинз дээр тохирсон чимэг сэлт зүүхэд л хангалттай.

Зургаа. Хувцаслаж чаддаг эмэгтэй хэзээ ч моод загвар хэт хөөцөлддөггүй. Этгээд гаж хувцсаар гайхуулдаггүй. Тэр аливаа моод загварт болгоомжтой ханддаг.

Долоо. Тэр бусдын анхаарал татаж хувцаслахгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ өөрт тохирсон, орчин үеийн хувилбарыг сонгож чадна.

Найм. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй зөвхөн олны нүдэн дээр гайхамшигтай хачин чамин харагдах зорилго тавьдаггүй. Тэр гэртээ ч аятайхан хувцастай байдаг. Энэ нь зочид ирэхэд сандрах шаардлагагүй байдаг.

Ес. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй үүссэн нөхцөл байдалд тохируулан хувцаслах гойд чадвартай байдаг.

Арав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй амралт, зуслан дээр байхдаа хаячихмаар хувцас өмсдөггүй. Үзэмжтэй даашинз, өмдний хослолыг ийм нөхцөлд тохирохыг тэр мэддэг.

Арван нэг. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй хувцсанд чанараас гадна, ухаалаг сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэж хувцаслаж чадвал сайхан харагддаг.

Арван хоёр. Бороотой өдөр туфль өмсөх нь хэнд ч аятайхан харагдахгүй. Цаг агаарын байдалтай тохируулж хувцаслах нь мэдрэмжтэй эмэгтэйн нэг гол чадвар юм.

Арван гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийн гадаад төрхийн давуу талыг сайтар олж харсан байдаг.

Арван дөрөв. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийнхөө дутагдалтай талыг сайн мэддэг, зөв дүгнэлт хийж чаддаг.

Арван тав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цүнх сав, оймс бээлий зэрэг жижиг сажиг зүйлийн зохицлыг ч сайн мэдэрдэг.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино