2010/10/08

Шохоорхол уу, дурлал уу?

Эрчүүдийн хайртай гэсэн үгийг чин сэтгэлийнх, аль эсвэл хуурамч эсэхийг ялгах шаардлага бидэнд хааяа гардаг.

Жинхэнэ дурласан эр, энгийн шохоорхолд автсан эр хоёр хоорондоо ихээхэн ялгаатай байдаг гэнэ шүү.

Хэрэв тэр таныг шохоорхсон бол...
-Урьд нь үерхэж байсан бүсгүйчүүдийнхээ талаар дуртайяа ярина.
-Таны хүүхэд цагийн зургийг огт сонирхохгүй.
-Өрсөлдөгчийнхөө тухай асууж шалгаана.
-Таны гаднах төрхийнт ам талаар зөвлөгөө өгнө.
-Холливудын нэгэн гоо бүсгүйтэй адилхан гэж магтана.
-Гэртээ урихаа ямагт амлах боловч биелүүлэхгүй.
-Болзоо сунжирвал таксинд суулгаад явуулчихна.
-Түүний нөхдөд та ямар санагдсан талаар ярина.
-Ажил, амьдралынхаа талаар цухасхан дурдаад л өнгөрнө.
-Сонин хачнаа ярихад чинь сонсдог мөртлөө, таныг өөрийн ажил амьдралын талаар ярихад уйдан эвшээнэ.
-Найз нөхдийнхөө бүтэлгүй гэрлэлтийн талаар ярина.

Хэрэв тэр танд дурласан бол...
-Урьдын үерхлүүдээ бүтэлгүй байсныг хүлээн зөвшөөрнө.
-Урьд өмнө хэний ч анзаарч байгаагүй сайн талуудыг тань олж, магтан сайшаана.
-Таны ойр дотны хүмүүстэй уулзахдаа сандарна.
-Таныг найз эрчүүдийнхээ тухай ярихад мэдэгдэхүйц бухимдана.
-Хүүхэд насны чинь тухай яриаг анхааралтай сонсоно.
-Таны утасны дугаарыг гурван газар тэмдэглэж, төрсөн өдрийг чинь ганц хэлэхэд л цээжилсэн байна.
-Гэртээ урихдаа багынхаа зургийг үзүүлж, найз нөхөдтэйгөө танилцуулахаа амлана.
-Болзоо хэзээ ч дууссан хамаагүй хүргэж өгнө.
-Таны ажил мэргэжлийн амжилтын талаар байнга сонирхож асууна.
-Амжилтгүй ярьсан онигоонд тань хүртэл баясан инээнэ.
-Эхнэртэй найзуудтайгаа танилцуулж, тэдэнд битүүхэн атаархаж явдгаа ойлгуулахыг хичээнэ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино