2010/10/27

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

3-р хэсэг

Тvвшин Америкийн Денвер хотын тєвийн нэгэн гудамжаар алхаж явлаа. Денверийн хавар. Энэ бол эх нутгаасаа холын холд угтаж буй хоёр дахь хавар нь байлаа.Шувууд жиргэн , нар хєгжилтэй ээнэ. Улаанбаатарын хаврыг бодвол єчvvхэн ч шороо vл босно. Єглєєхєн ээжтэйгээ утсаар ярьснаа бодоод санаа алдав. -Миний хvv энэ зун наашаа ирэхгvй юм байгаа биз дээ. Мєнгєє vрэхийн нэмэр. Тэндээ юм vзэж амраарай.Ээж нь ч тэгээд хєдєє экспедицээр явчихна.
-Ээж ээ, би Монголд очмоор байна.Цєєхєн хоног амраад найз нартайгаа улзаад ирье л дээ.
-Чи и-мэйлээр vргэлж харилцдаг биз дээ. Илvv зардал гаргаж яах нь вэ?
-Таныг санаад байна. Ээж нь утасны цаана инээд алдаад:
-За худлаа байлгvй .Ийм том хархvv ээжийгээ юу гэж санадаг юм. Эсвэл энд нэг охинд сайн юм уу?
-Юун охин мохин . Ээж балайраад л .Танд мєнгє хэрэгтэй юу?
-Хэрэггvй ээ. Ээж нь ганцаараа юм чинь єєрийгєє болгочихно.Хvvгээ виз авахад зээлсэнээ явуулсан доллараар чинь тєлчихсєн .
-Ээж , манай байрныхнаар сонин юу байна?
-Нєгєє Ганаа Герман явсан даа. Єєр сонин гэх юм алга. Бас манай байранд байгаад нvvчихсэн нєгєє Батболдын охин , танай ангийн Хулан тєрчихсєн гэсэн. Чи сонссон уу? -Сонссоон... -Чи тэр охиныг шоглож чихийг минь мєн ч их халууцуулдаг сан . Одоо ч та нар ингээд том хvмvvс боллоо доо. Тvвшин ээжээсээ Хулангийн тухай асуух гээд л манай байрныхан хэмээн тойруулаад байсан билээ. Гэтэл нэрийг нь сонсонгуут зvрх нь тvг тvг цохилоод явчихсан билээ. Ай хєєрхий Хулан гэж. Бvр хар багын л хvн бvхний хайр булаасан зэрэмгэр нvдэн цагаан охин байсан сан. Ухаан мэдээ орсон цагаасаа л Хулан тэр хоёр нэг байранд байсан юм. Гурав дєрвєн настай байсан тэр vеэс л Хулан єєрт нь онцгой хєєрхєн охин шиг санагддаг, таалагддаг байв. Yсээ уралдааны морь шиг согсойлгоод боочихсон тоодон палаажтай тэр охинд сайн учраас л Тvвшин гэж дvрсгvй гайхал vргэлж шоглодог байсан билээ. Бас тэр шохоорхлоос гадна бяцхан атаархал ч атгахан зvрхийг нь хатгадаг байсан биз. Тvвшинд аав байхгvй. Тийм болохоор тэр аавтай хvvхдvvдэд байж ядталаа атаархдаг байжээ.
Хулангийн аав нь гэж гоё єндєр ах vргэлж л охиноо мєрєн дээрээ суулган эрхлvvлж явахыг харахаараа жаал хvv ємдєндєє шээс алдахаа дєхдєг байв. Тэгээд л аавгvйдээ хачин их гутраад мартагнах гэхдээ vймvvлж гарна. Томчууд ямар хvvхдийн зовлонг мэдэх биш. Тэр vед гэр бvл салах нь одоогийнхоос бага байсан болоод ч тэр юм уу. Байрандаа Тvвшин л ганцаараа аавгvй байж билээ. Мань эр Хулангийн тэр согсоо vсийг зулгаасан, элсэн бємбєгийг нь гишгэж хагалсан, цасаар нvvрийг нь угаасан зэрэг нь ч vнэхээр тоогоо алдсаан. Харин хэзээ хойно дєрєвдvгээр ангид орсон хойноо Хулангийн хайртай тоглоомыг чулуугаар шидээд хагалчихсан нь арай дэндvv юм болж билээ. Тэр явдлаас болж мань эр євєєдєє суран бvсдvvлж, «Чамайг даа« хvvхэлдэйн киногоо ч vзэх эрхээ хасуулжээ. -Ингээд чи охин хvvхэд шогло. Яасан задарсан тархи вэ. Чи ээждээ хайргvй юу? Аан. Яасан чих халууцуулж дуусдаггvй тархи вэ? гээд л євєє нь нарийхан хvрэн тэлээгээрээ ороолгоход нь хvv євдсєндєє шvдээ тас зуугаад нулимс нь єєрийн эрхгvй асгаран байж билээ. Хvv ийнхvv чив чимээгvй нулимсаа дуслуулан ороолгуулж байхдаа ээжийгээ ємєєрєх болов уу гэж горьдсон боловч хvний урманд ганц єрєвдсєн харц ч илгээсэнгvй . Номоо унших зуур «Болж, болж « хэмээн євєєгийн талд орж билээ. Тvвшин Хулангийн тэр дотроо цас будраад л байдаг хєєрхєн шилэн бємбєлгийг нь хагалчихаад их л гэмшиж шинийг авч єгєх гэсэн боловч ямар ч дэлгvvрээс олоогvй юм. Мєнгє цуглуулдаг шаазан арслангаа хагалаад голдуу хорьт, тавьтын мєнгє, цєєхєн хэдэн нэг тєгрєгийн зооснуудаа нийлvvлэхэд хорин хэдэн тєгрєг болжээ. Гэвч охинд тоглоомыг нь авч єгч чадаагvй. Гурил будаа дєнгєж картнаас гарч байсан Монголд хаанаас тийм чамин эд байх билээ. Сvvлд мэдэхнээ аав нь Хуланд тэр тоглоомыг америкаас авчирч єгсєн байжээ. Тvвшингийн ээж нь шавьж судлаач мэргэжилтэй. Гэртээ латинаар бичсэн мэргэжлийнхээ номуудыг, ажил дээрээ бол томруулагч дуран шагайж суудаг зожиг ганцаармал хvvхэн. Євєєгийн ярианаас сонсохнээ Тvвшингийн аав нь эхнэр хvvхэдтэйгээ Польшид амьдардаг ажээ. Хvv том болсон хойноо л аав, ээж хоёрынхоо салсан шалтгааныг халти мулти сонссон. Эхнэр хvн vр хvvхдээ єсгєн, нєхрєє халамжлан гэрээ сахиж суух ёстой гэж vздэг аав нь эхнэрээ зун хєдєє шинжилгээний ажлаар яваад ирэхэд нь хардаад гар хvрснээс бvх юм эхэлжээ. Тvвшингийн ээж Одончимэг тэр єдєртєє л хvvгээ аваад аавындаа хvрээд ирж. Тvvнээс хойш бvсгvй дахин нєхєртєє эргэж очоогvй юм. Нєхрийн гар далайлтан дор зvрхээ чичрvvлэн дуртай ажил мэргэжлээсээ хєндийрэн хагас эрх чєлєєтэй амьдрахыг тэр хvссэнгvй. Нєхєртэй, єєрийн гэсэн гал голомттой бvтэн бvлээн амьдралаас эрх чєлєєг илvvд vзсэндээ алдсан оносон алиныг бvv мэд. Ямар ч гэсэн єнгєрсєн амьдралаа хvvдээ дурсах тун дургvй. Харин одоо Тvвшин тэр хоёрын хэнийг ч буруутгаж чаддаггvй. Эхнэрээ зунжин хєдєє явуулахыг хvсээгvй аавыгаа буруутгах хэцvv. Гэтэл єдий олон жил хvvгээ бодоод хvнтэй дахин суугаагvй ээжийгээ бас єрєвдєнє. Багадаа vргэлж дvрсгvйтэн чихийг нь халууцуулж явсных ээжийгээ жаргаах сан гэж чин сэтгэлээс хvснэ. Тиймдээ ч бусад хєвгvvд шиг баар хэсэн, охин эргvvлж мєнгє vрдэггvй байлаа. Монголд байхдаа машин засаад олсон бvх мєнгєє ээждээ єгдєг байв. Бас томоотой л биш болохоос ангийнхаа хамгийн лидер сурагч нь байсан.Хєєрхий залуу нас нь жаргалгvй єнгєрсєн, элдэв шавьж хорхой судалж, томруулагч дуран шагайж суудаг даяанч амьдралтай ээжийнх нь амьдралд Тvвшингээс єєр баяр баясгалан байхгvй юм чинь. Ээжийгээ хайрлах сэтгэлийнх нь хажуугаар бас нэгэн эмэгтэй зvрхэнд нь зайгаа эзлээд авсан нь Хулан билээ. Тэр Хулан охинд чухам хэзээ сайн болсноо мэддэггvй. Ямар ч гэсэн тvvний нvдэнд Хулангаас єєр охин єртєж байсангvй. Гэтэл тэднийх шинэ сууц авч тавин мянгатын хуучин тоосгон байрнаасаа нэг л єдєр нvvгээд явчихав. Тvvнтэй л хамт байж , vргэлж царайг нь харж суухын тулд Тvвшин найм тєгсєєд Хулангийн сургуульд шилжиж бvр нэг ангид орсон. Даанч хайраа ханзалж , vгээ хэлж чадалгvй байсаар нэг л єдєр Америкт сурахаар одох болчихсон юм. Тvвшин анхандаа Америк явах дургvй л байв. Гэвч ээжийнхээ vгэнд орохоос єєр аргагvй байлаа. -Чам шиг эцэггvй, ганц олигтой хамаатан садангvй хvн эртхэн амьдралаа бод. Надад vнэндээ чамд єгєх хєрєнгє юу ч байхгvй. Чи ээж шигээ шинжлэх ухааны мєр хєєгєєд ч хэрэггvй .Над шиг кандидат болоод хаачих билээ. Би чамайг над шиг ядуу хvн битгий болоосой гэж боддог. Эртхэн хэл сур. Танил тал, амьдралын ухаан мэдлэг, боловсролтой бол. Єєрєє л хичээхгvй бол чамд туслах хvн байхгvй шvv гэж ээж нь зєрж маргахын аргагvй vнэнийг ярьж билээ. Ингээд Тvвшин ээжийнхээ америк эрдэмтэн найзынд сууж хэлний бэлтгэл сураад цаашид эдийн засаг, банкны мэргэжлээр сурахаар болсон юм. Ангийнхан нь бєєнєєрєє тvvнийг гаргаж єгєхєєр Буянт -Ухаад очиход Хулан, Ананд хоёр л байгаагvй.Тvвшин ээждээ vнсvvлж, ангийнхантайгаа гар бариад гаалийн хаалга руу орох хvртлээ Хуланг ирэх болов уу гэж горьдсон сон. Тэр угийн vймээнч зангаараа ангийнхаа бvх охиныг єдєж хатгадаг ч Хуланд л “Yерхье “ гээд хэлчих зvрх байдаггvй байжээ. Тэр охины дэргэд очихоор л халуун паарны бєєрєнд наалдсан мэт хамаг хєлс нь цувж , ам нь хатчихна. Тэгээд л эвгvй байдлаас гарахын тулд дэвтрийг нь булааж аваад гvйх юм уу, эсвэл “Аая Хулан хиймэл сормуус хийчихсэн байна “ гэх мэтээр элдвээр дvйвvvлдэг байж дээ. Тэгэхэд нь Хулангийн шазруун зан хєдєлж “Би юу гэж хиймэл сормуус хийж байдаг юм бэ.Чи єєрєє єрвийчихєєд нугасны муухай дэгдээхэй шиг” гэнэ. Нээрээ Хулангаас болж Тvвшин нэг хэсэг Дональд нугас хочтой болж билээ. Хуланд vгээ хэлж чадалгvй Америкт ирчихээд шинэ газар дасах гэж будилж байтал тvvнийг сэтгэлээр навс унагасан мэдээ ирдэг байгаа. Тэр нь Хулан Ананд хоёр vерхэж эхэлсэн явдал байлаа. Єєрийг нь Хулан нэг нvдээр ч харахгvй байхад урдуур хойгуур нь гvйж явдаг байсан Анандыг Тvвшин хэзээ ч єрсєлдєгч гэж боддоггvй байсан биш vv? Гэтэл Хулан гэнэт л єєрийнхєє Ромеогоор Анандыг сонгочихдог. Тэр хоёрын тухай сонсоод Тvвшин хэдэн єдєр нойр хоолноосоо гарч хэцvvдэж байгаад гайгvй болсон . Тvвшин бодолд дарагдаж явсаар ажилдаа ирлээ. Пиццаны газрын ахлах менежер Боб хэмээх хєгжилтэй негр залуу: -Hi.Тони єнєєдєр захиалга ихтэй шvv хэмээн инээд алдсаар угтлаа. Нэрийг нь хэлэхэд хэцvv гээд америк танилууд нь бvгд тvvнийг Тони гэж дуудна.Тэр єдєржин мотоциклоор хайрцагтай халуун пицца зєєсєєр оройн долоон цагт л сулрав. Тэр орой Сараагийн тоглолттой байлаа. Монголчууд их очдог жижигхэн диско клубт Денверийн монголчууд тэр чигээрээ цугларчээ. “Би жаргалтай “, “Ялаа “... гээд шинэ дуунууд нь сонин байсан ч тийм гоё санагдсангvй. Харин “Салхины хээ “, “Мартъя”. Тvvний Монголд байх vеийн хамаг нандин дурсамжтай холбоотой болохоор жинхэнэ доргиочихлоо. Танхим тэр аяараа хуучин дуунуудыг тvрэн дуулж илт сэргээд ирэв. Бодвол хvн бvхний сэтгэлийн утас хєндєгдєн дурсамжууд нь сэргэснийх биз. Бvжиглэж буй залуусыйн цаадхи нэгэн ширээнд ганцаар суугаа охин Тvвшингийн нvдэнд єртлєє. Гань ганцаараа босох ч vгvй, хєдлєх ч vгvй суух тэр охин тvvнд яг Хулан шиг харагдав. Шуусан vс, нарийхан хvзvv, турьхан хvзvv. Бvжиглэж доргиж байгаа олноос онцгой даруухан байгаа нь яг Хулан шиг гээч. Тvвшин сэртхийн догдлов. Харамсалтай нь энэ бол мэдээж Хулан биш. Тэр нэг санаа алдаад ууж байсан ундаагаа барин дэргэд нь очив. -Сайн уу? -Сайн. -Сууж болох уу? -Мэдээж . -Яагаад ганцаархнаа ийм уйтгартай сууж байгаа юм бэ? -Манай нэг найз ирнэ гэсэн чинь байдаггvй ээ. -Эрэгтэй юм уу? -Yгvй ээ. Эмэгтэй найз. -Бvжиглэхгvй юм уу? -Yгvй ээ. Надад Сараа таалагддаггvй. -За тэгвэл танилцъя, намайг Тvвшин . -Лхагвамаа . Тvвшин дотроо “єє, ямар сонин нэртэй юм бэ” гэж бодоод авчээ. Холоос харахад тэр Хулантай яг адилхан юм шиг байсан ч тулаад ирэхээр шал єєр царайтай ажээ. Нvд нь хэтэрхий бvлтгэр, тэгээд их бор царайтай, таруу хємсєгтэй юм. Гэвч нэг их аалигvй ч биш, яриа хєєрєєтэй, цэмцгэр, боломжийн охин байлаа. Ялангуяа санаагаа шууд илэрхийлдэг нь Тvвшинд хамгийн их таалагдав. Ийнхvv хоёулаа болонгуут тэр охин дорхноо хєгжчихлєє. Хэдийгээр Сараа таалагддаггvй гэсэн ч тэр Тvвшинтэй бvжиглэн тэр оройг мартахын аргагvй хєгжилтэй єнгєрєєжээ. Хамгийн гол нь Лхагвамаа boyfreind-гvй, Тvвшин ч найз охингvй байсанд хэн хэн нь олзуурхаж байлаа. Золтуяатай хоносноос хойш Ананд тэр шєнийг мартах гэж тарчилсаар байлаа. Хэдийгээр тэр Хуланд vнэхээр хайртай ч сэтгэлд нь орсон сэв гvнзгийрсээр. Эзэндээ захирагддаггvй хайр гэгч тайлагдашгvй оньсого нэг л єдєр хариу нэхэн гансарч эхэлдэг. Хуланг л хайрлаад байх юм бол надад хайртай болчихно гэж єєрийгєє хуурсаар єдий хvрсэн Ананд тvvний сэтгэлийг єєртєє татна гэдэгтээ эргэлзэх болов. Ялангуяа Золтуяатай єнгєрєєсєн тэр гал халуун шєнє сэтгэлээс нь гарахгvй зовооно. Тэгээд ч Хулан єєрєєс нь нэг л юм нуугаад байх шиг санагдаад болохоо байжээ. Ядаж тэр Тvвшингийн захиаг хадгалаад байхдаа яахав дээ. «Чамд сайхан байсан уу? Гоё байж чадсан биз дээ? Би чамд ёстой жинхэнэ массаж хийгээд єгєх vv? Чи ямар цэвэрхэн арьстай юм бэ. Яг торго шиг. Yс чинь ямар зєєлхєн юм бэ..« Тэр шєнє Золоо Анандад энэ насандаа ч сонсоогvй энхрий vгс шивнэн хайлж байсан. Хулан сексийг тэгэс ингэсхийн єнгєрєєчихєєд л цаашаа хараад унтаад єгдєг. Сvvлийн vед тvvнийг ойртуулах ч дургvй болоод байгаа. Тэгээд ч Хулангийн амнаас хэзээ ч “Чамд гоё байсан уу” гэсэн vг унаж байсангvй. Юм л бол нэг шилэн тоглоом барьчихаад зvvлэг юм шиг гєлрєєд суучихна. Эсвэл хvvхдээ асарч байна, илтгэл бичиж байна, ном уншиж байна гэнэ. Энэ бvхний дараа Анандад ядарлаа гээд л цаашаа хараад хэвтчихнэ. “Тэр эрх охин чамд хань болохгvй ээ.” гэсэн аавынх нь vг, “Хулан шиг ихэмсэг охин чамд тохирохгvй” гэсэн найз Батхааны сануулга одоо л орой руу нь орох шиг. Энэ vгс сэтгэлд сэв орсон энэ vед зvрхийг нь єргєс шиг хатгана. Урьд нь Хулангийн хойноос гvйж байхад эрхэмсэг, хєєрхєн энэ охин дэргэд нь л байх юм бол єєр юу ч хэрэггvй мэт санагддаг сан. Хариу нэхдэггvй хайр гэж байдаггvй юм болов уу. Ямар ч гэсэн Ананд аргадаж амьдрахаас залхжээ. Зvрх сэтгэлийнх нь гvнд Хуланг хайрлах их хайрынх нь зул бєхєєгvй ч гал дєл болон дvрэлзэхээ болио юу даа. “Арван есєн насанд амьдрал эхэлдэггvй юм. Чи дэлхийд алдартай хvмvvсийг хар. Дєчин насанд л амьдрал дєнгєж эхэлдэг байхгvй юу.” гээд л найз Батхаан найзынх нь хэлж байсан vг vнэн байж дээ. Тvvнийг машинаа гараашт тавиад хаалгыг нь цоожилж зогстол гар утас нь дуугарлаа. Клипэн дээр Золтуяагийн дугаар гараад ирэв...
Үргэлжлэл бий...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино