2010/10/06

Монголын хамгийн сайхан хайрын дуунууд

"Хайр гэдэг яг тагтаа шиг. Сулхан барьчихвал нисээд явчихна. Чангахан атгачихвал үхчихнэ"
Image hosting by IMGBoot.com
Энэ дэлхийн хамгийн сайхан аялгуунууд, хамгийн алдартай зохиолууд бүгд л хайр дурлалын талаар өгүүлсэн байдаг. Угаас хайр гэгч нь хүний сэтгэлийг хөглөж чаддаг мөнхийн сэдэв билээ. Та бүхнийг өнгөрсөн 20-иод жилд залуусын зүрхийг догдлуулж, одоог хүртэл эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу бүх хүмүүсийн чихэнд эгшиглэсээр байдаг шилдэг дуунуудын жагсаалтыг хүргэж байна. Уншигч бүсгүй таныг доорхи дуунуудыг сонсоод уяраасай, догдлоосой, магадгүй дурсамж сэдрэн жаргалын нулимас дуслуулаасай гэсэн гэгээн хүслийг агууллаа. Дурлалын ертөнцөөр хамтдаа аялая.

1. "Би чамд хайртай" киноны дуу "Анхны хайр"
МУГЖ Т.Ариунаагийн дуулснаар олны хүртээл болж, 80-аад оны залуусыг уйлуулж, догдлуулж, явсан гайхалтай дуу гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.


2. Камертон-18 нас
Үе үеийн 18 настнуудын сүлд дуу хэмээн нэрийдэхэд хилсдэхгүй. Амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусын гэнэн цагаахан хайр сэтгэл нэвт шингэсэн үгс, аязтай.


3. Салхи-Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө
"Ухаангүй дурласан хайрынхаа төлөө өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу" Хэдий олон жилийн өмнө гарсан боловч одоо хүртэл энэ дууны аялгуу хүн бүрийн зүрхэнд эгшиглэсээр байдаг.


4. 8 дахь гариг-Арван жилийн дурсамж
Энэ дуу нь зөвхөн хосуудын гэлтгүй арван жилийн дурсамжаа нандигнаж явдаг хүн бүрийн нүдэнд нулимс тороож чаддаг. Цагаан туузаа хийсгэж явсан, цайлган хонгор сурагч нас минь...


5. Номинжин, Хаянаа, Маралжингоо-Чамайгаа алдмааргүй байна
Бүтэн 6 сар, магадгүй түүнээс ч удаан хугацаанд ХИТ чартыг тэргүүлж, монголын залуусыг байлдан дагуулж чадсан уран бүтээл. Уянгалаг ая, дурлалын мөрөөдөлд автуулж чадахаар шүлэг нь хэний ч зүрхийг догдлуулна.


6. Болд, Номинжин-Хэзээ
Монголын шилдэг RnB дуучин болд, мөн харийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн авъяаслаг дуучин бүсгүй Номинжин хоёрын хамтран дуулсан энэхүү дуу бүтэлгүй дурлалтай учирсан залуусын сэтгэлийн утсыг хөнддөг хэвээр.


7. Эба, Маралжингоо-Чи минь үүрд минийх
Чи минь үүрд минийх үү?
Тийм гэдгээ хэлээд үнсээч.
Зүрх минь чам руу тэмүүлэхийг
Зөн совин чинь мэдэрч байна уу?


8. Ice Top-Чамдаа
Энэ дууны үгийг шоглож засварласан хувилбар хүртэл байдаг. Улс даяар нэг хэсэг "Чамдаа"-гийн аяанд л найгадаг байлаа.


9. Мөнхийн Реп-You and I
Эмгэнэлт төгсгөлтэй энэхүү дууын клип тэр үедээ л хүнд сэдвийг хөндсөн байлаа. Дэндүү их харуусал агуулсан ч бүх насны, бүх хүйсний хүмүүсийн дуртай дуу яахын аргагүй мөн билээ.


10. Lumino-Хүнийх
Люмино хамтлагийн шилдэг дуунуудын нэг юм. Ихэнх хайрын тухай уярам аялгуу бүтэлгүй дурлалаас хөвөрдөг гэсэн үг бий. Үнэний ортой ч юм шиг.


11. Kiwi-Араас чинь тэврэлгүй явууллаа
Гайхалтай зөөлөн, урсгал аялгууг нулимс асгаруулам үгстэй хослуулсан уран бүтээл. Дурлаж үзээгүй хүнийг ч хайрын ертөнцөөр аялуулан, санаа алдуулж чадахаар дуу гэж хэлж болно.


12. Хаянаа, Оюунтүлхүүр-Зүүдний учрал
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино