2010/10/03

Миний зовсон хангалттай биш гэж үү?

Tэр залуу... Aлаг нүдтэй, өтгөн хөмсөгтэй даанч тэр бүхэн нь нүдний шилний цаанаас мэдэгддэгүй.
Image hosting by IMGBoot.com
Энэ хорвоо дээр түүний сайхныг мэдэрсэн цорын ганц эмэгтэй нь би байх. Түүний найзууд нь бүгд л даруухан, сайн залуу гэцгээдэг байлаа. Би түүнийг арай л дэндүү сайн хүн шиг бодож явжээ. Бүр PC тоглож байгаа нь хүртэл налдад сайхан санагддаг байсан гээч. Инээдтэй байна уу? Гэхдээ л яахын аргагүй тэр миний анхны хайр. Би одоо ч түүнийгээ санаад нулимас дуслуулан сууна. Харин би хэн гээч. Хүйтэн сэтгэлтэй мөсөн гүнж. Түүнтэй анх учрахдаа би ийм байгаагүй ээ. Дэндүү гэнэн цайлган хүүхэд байсан. Олоолн залуус намайг шохоорхон өдөж, хэн хүнгүй л миний сайхан сэтгэлтэй бас хөөрхөнийг минь магтдаг байлаа. Харин би түүнд анх хөөрхөн харагдааг%й гэсэн. Хэрвээ Улаанбаатрын охидуудыг хөөрхөнөөр нь жагсаавал би 10 мянгад орно гэсэн. Би уг нь түүний хувьд бүх зүйлд л нэгт байхыг хүссэн.

Эхэндээ би түүнийг их зовоодог байсан ч өөрчлөгдөж чадсаан. Бие биедээ ухаангүй дурлачихаад нэг жилийн турш үнэхээр аз жаргалтай байсан. Би түүнд бүхнээ зориулсан. Түүнтэйгээ л гэрлээд сайхан амьдрахыг хүслэг байлаа. Яг жилийн өмнөөс л тэр тарчлаантай өдрүүд эхэлсэн юм даа. Тэр өдрийг хүртэл би түүнд үнэхээр итгэдэг байсан. Найз маань хүртэл миний огт харгүйг гайхдаг байж билээ. Би гэж хүн хоёрдугаар курст орлоо. Тэр үед гэр бүлийн маань байдал хэцүү болчихсон байсан учраас надад санаа зовох асуудлууд өчнөөн байсан. Нэг өдөр уулзтал түүний найз нь гадаад явах гэж байгаа учраас олуулаа амралтанд явах гэж байгаа тухайгаа надад хэллээ. Тэгээд юунаас ч боллоо доо, нэг жижигхэн юмнаас болоод тэр уурлаад яваад өгсөн. Би гэж тэнэг амьтан араас нь мэдэгдэхгүй дагаад явж байтал, гэнэт эргэж хараад чиний сэтгэлийг ойлголоо гэж хэлсэн. Гэрийн асуудлаас болоод чамдаа уурлачихлаа гэж хэлээд намайг уйлахад тэр найзыгаа ирэнгүүт нулимсыг минь ч арчилгүй, сэтгэл зассан үг ч хэлэлгүй, ядаж тэвэрчих ч үгүй амралт руугаа яваад өгсөн. Би маш их гомдоод, нүүрээ дараад л уйлаад гүйчихсэн. Тэр өдрөө над руу гэмшиж байгаагаа хэлж, найзууд нь дотор хөгжилдөж байхад ганцаараа гадаа нь уйлаад сууж байгаа мэтийн мессежнүүд бичээд л байсан. Би түүнийг уучилсаан. Дараа нь тэр тэнд найзынх нь найз охины хамаатны хоёр охин дүү байсан тухай хэлсэн ч би итгэдэг учраас уурлаагүй.
Тэр явдлын дараахан билд хоёр амралтанд явахаар боллоо. Анх удаа хоногоор явж байгаа нь тэр. Анх удаа хоногоор явж байгаа нь тэр. Замдаа явж байхдаа тэр найзуудтайгаа амралтанд явахдаа хөзөр тоглоод хувцсаа тайчсанаа ам алдаад хэлчихсэн. Ядаж байхад яг тэр амрлатын газар луу нь явж байсан шүү дээ. Намайг уурлахад хэнэг ч үгүй би эрэгтэй ш дээ гэж хэлсэн. Хамгийн муухай нь тэр охидуудтай тайчиж тоглож байсан мөртлөө над руу гэмшээд уйлж байна гэсэн мессеж бичсэн байгаа юм даа. Тэр шөнө миний амьдралын хамгийн аймшигтай шөнө байсаан. Би түүнийг дахиад л уучилсан. Гэвч түүнд итгэх миний итгэл замхарсан байлаа. Тэр ангийн уулзалт, найзын төрсөн өдөр, найзуудаараа орой уулзана гээд л зөндөө орой явдаг, харин би явдаггүй байлаа. Би чамайг яв л гэдэг биз дээ гэж хэлдэг мөртлөө манай гэрийнхэн хатуу учраас тэгж явж чадахгүйг мэддэг болохоор л албаар тэгж хэлдэг байсан юм билээ. Би түүний PC, найзуудтайгаа зугаацаж цэнгэх дуртайг, надад муухай хандсан болгоныг гээд л олон зүйлийг тэвчсэн.

Түүний төрсөн өдрөөр бид хоёр гэрт нь байсан юм. Түүнийг дэлгүүр гарчихаад ирэх хооронд урьд нь үерхэж байсан охин нь мессенжэрт орж ирсэн. Тэр охины ярьж байгаагаар бол тэр салаа ч үгүй юм байж надтай үерхсэн юм байх. Бас өөр сэтгэл өвдмөөр зүйлс ч хэлсэн. Ингээд л хэрүүл эхлэв ээ. Гэьэл түүний төрсөн өдрөөр ийм яриа гаргаснаараа би буруутан болсон. Би үнэхээр их гомдсондоо яагаад ч юм хутга бариад гараа зүсчихсэн байсан. Ямар их гомдсон болоод тийм зүй хийж байх вэ дээ. Гэтэл тэр намайг бүр алгадаад гэрээсээ хөөж гаргасан. Би түүнийг тийм араатан шиг зан гаргана гэ:ж төсөөлж ч байгаагүй. Би нилээн орой хүртэл ээжийг нь ирэхийг хүлээсэн. Ээж нь ирээд та хочр таарч тохирохгүй бол сал л даа гэсэн чинь тэр сүрхий харин тийм л гээд байсан. Тэр орой найзууд нь дуудаад, тэр юу ч болоогүй юм шиг л гангалж аваад гэрийнхээ үүднээс такси бариад яваад өгсөн. Цас шуурсан хүйтэн орой такси ч олдохгүй гадаа хөлдөхөө шахаад зогсохдоо би түүнийг ирэхийг гуйсан боловч тэр ирээгүй. Бүр найзаараа над луу яриулж доромжлуулсан. Хэд хоног сунжирсан юм болж, би салахаар шийдээд хоёр сар тэвчсэн байх...
Гэтэл би түүнээс болж шаналсндаа өвчин туссан. Эмчид үзүүлтэл эмч хавдар байж магадгүй гэсэн. Түүнд энэ тухайгаа хэлтэл урдаас "Гэрийхэн чинь чамайг эдгээчихнэ" гэж хэлсэн. Ямар аймшигтай байсан гээч. Би олон хоног сэтгэлээрээ бүр үхчихсэн явсан. Тэгээд нэгэнт л үхэх юм чинь хэд хоног түүнтэй хамт аз жаргалтай байж байгаад үхье гэж бодоод би буцаад түүн дээр очсон. Бурханы авралаар шинжилгээний хариу хавдар биш гэж гарсан. Би нийлснээсээ хойш хэдэн сарын турш олон удаа сайхан оролдлого хийсэн боловч даанч бүтээгүй юм даа. Нэг удаа муудалцаад би түүний цамцнаас зуураад авахад наадах чинь чамаас үнэтэй цамц шүү гэсэн гээд бодсон. Нэг удаа бүр согтуу ирж намайг дарамталсан. Түүний зовоосон бүхэн үүгээр дуусаагүй ээ. Би үнэхээр тэнэг байна уу? Тийм ээ. Би ямар тэнэг байснаа ойлгосон. Хайран ч бие сэтгэл минь...Гаран дээрх зүссэн сорвинууд минь одоо ч арилаагүй ээ. Би хэдэн сарын турш зовж байж арай гэж түүнээс салаад байгаа минь энэ. Тэр буцаад л надтай нийлэх санаатай байх шиг байна лээ. Над руу Чи миний бүх юм байсан гэж уржигдар илгээсэн байсан. Би үнэхээр түүнтэй буцаад нийлмээргүй байна аа. Аймшигтай санагдаж байна. Үнэхээр миний зовсон бүхэн хангалттай биш гэж үү?
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино