2010/09/03

Эрчүүд бол загас буюу том загастай харьцах арга

Жижиг загас хэнд ч амархан баригддаг.
Image hosting by IMGBoot.com
Өөрөөр хэлвэл тийм ч ухаантай, халамжтай, нүдэнд дулаахан биш эрчүүд амархан олддог. Хэрэв бүсгүй та том загас барихыг хүсч л байгаа бол жижиг загастай цөөрөм рүү зүглэх ч хэрэггүй юм. Гэвч том загаснууд ихэвчлэн гулгамхай, баригдахад амаргүй байдаг нь нууц биш. Та дараах 7 аргыг хэрэглэж сураад, хүссэн загасаа бариарай.

Зуршил 1: Том загаснууд хөөж тоглох лдуртай байдаг.
Зарчим : Эмэгтэй нь өөрөө эрэгтэйгээ барих хүртэл эрэгтэй нь эмэгтэйгээ хөөсөөр байдаг
Дүгнэлт: Өөрийгөө барьж авах ёстой гэдгийг сайн ойлгож, тоглоомыг эхнээс нь зөв тоглох

Зуршил 2: Том загаснууд хамгийн дур татам өгөөшийг олж харахыг хичээдэг
Зарчим: Богино хугацаа өгөгдөхөд хамгийн авъяастай нь л хождог
Дүгнэлт: Боломжоо ашиглан аль болох сайн талаа харуулахыг хичээ

Зуршил 3: Том загаснууд дэгээнээс мултарч унахдаа амархан байдаг
Зарчим: Эрчүүдэд харьцангуй олон сонголт байдаг болоод ч тэр үү, анхаарал нь амархан сарнидаг.
Дүгнэлт: Богино яриа өрнүүлэхдээ ч, ажжуу тайван ярьж анхаарлыг нь тат

Зуршил 4: Том загаснууд үргэлж алга болохдоо амархан байдаг
Зарчим: Тухайн залуу чинь танд одоохондоо эргэлзэж, таны талаар бүрэн ойлголттой биш байгаа тул муу зүйлсийг олж харахдаа илүү мэдрэмтгий байдаг.
Дүгнэлт: Тоглоомгы аль болох хөнгөн явуул. Эхнээсээ л дутагдлаа харуулаад байж болохгүй.

Зуршил 5: Том загаснуудыг барихад хамгийн хэцүү.
Зарчим: Нийгэмд томоохон байр суурь эзэлсэн эрчүүд бага зэргийн бэрхшээлд дуртай.
Дүгнэлт: одоо боломжоо алдвал, хожим харамсах мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд өгөөшөө том хая.

Зуршил 6: Том загаснууд торноос айдаг.
Зарчим: Тэд нэг хэвийн тогтсон амьдралд орохоос айдаг.
Дүгнэлт: Сэтгэлийн бат холбоо тогтоож, найдвартай хөдлөшгүй байдалд оруулахын тулд эхнээсээ л уран чадвар, ялдам зангаа ашигла.

Зуршил 7: Том загаснуудыг барьсны дараа олонхи нь амархан үхчихдэг.
Зарчим: Эрчүүд таньтай гэрлэсний дараа бүх хайр нь алга болох нь элбэг.
Дүгнэлт: Тиймээс гэрлэснийхээ дараа тоглоомоо зогсоочихож болохгүй. Аажуухан аядуухан үргэлжлүүлсээр бай.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино