2010/09/23

Бие давхар болох бэлтгэлээ хийцгээе

Одоогийн байдлаар та жирэмсэн болохоос айдаг байж магадгүй. Гэсэн ч та ирээдүйн ээжийн хувьд энэ нийтлэлийг заавал уншаарай. Image hosting by IMGBoot.com
Эрт орой хэзээ нэг цагт бие давхар болоход яг одооноос л бэлдэж эхлэх хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг аж.

1. Үргэлж аюулгүй бэлгийн амьдралыг сонго
Та найз залуугаа БЗХӨ-гүй гэдгийг нь баталгаатай мэдэхээс нааш хамгаалалтгүй хавьталд орохоос зайлсхий. Учир нь энэ төрлийн өвчнүүд эдгэсэн ч, биед бактер нь тодорхой хэмжээгээр үлдэх нь элбэг байдаг. Тиймээс таны жирэмслэх үйл явцад саад болох бүрэн боломжтой. Жишээ нь эрт авсан хламид амархан эмчлэгдэж болох ч, олон эмэгтэйчүүд энэ өвчний халдвар авснаа мэдэлгүй өнгөрдөг. Хэрэв та хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол заавал эмчид үзүүлж байгаарай.

2.Стрессээс гарах арга замаа ол
Хүн бүрт бухимдал, ядаргаагаа тайлах өөрийн гэсэн арга зам байдаг. Та хэрэв жирэмсэн болвол бухимдалд орж хэрхэвч болохгүй. Учир нь стресс ургийн хөгжил, бойжилт, таны эрүүл мэндэд ч олон сөрөг үр нөлөөтэй. Түүнээс гадна хэрэв та байнгын уур уцаартай байдаг бол таны жирэмслэх магадлал үгүй болохгүй ч төдий чинээгээр багасдаг гэдгийг саяхны судалгаа нотолж байна.

3.Тамхийг ор тас март
Олон эмэгтэйчүүд хааяа нэг үдэшлэгт гарсан үедээ, эсвэл тамхи татдаг найз охидтойгоо уулзсан үедээ тамхи татдаг гэсэн шалтгаанаар өөрийгөө тамхичинд тооцдоггүй. Гэвч хааяа нэг тамхилах нь хүртэл таны жирэмслэх магадлалыг ихээр бууруулна. Тамхинд агуулагддаг хорт бодис таны өндгөвчинд хромсомын гэмтэл учруулж, эстроген ялгаруулах чадварыг багасгана.

4.Өөрийн ээжийг энэ тал дээр асуудалтай байсан эсэхийг лавла
Таны ээж зөвхөн өөрийн бие галбир, сайхан царайгаа танд өвлүүлсэн юм биш шүү. Умайн хавдар, өндгөвчний үрэвсэл, мөн хэт эрт цэвэршилт нь бүгд удамших хандлага ихтэй ба жирэмслэлтэнд сөргөөр нөлөөлнө.

5.Далайн гаралтай зарим хоолноос татгалз
Халим, махчин загас, сэлмэн загас, хар амар загас зэрэг нь их хэмжээний мөнгөн усыг өөртөө агуулдаг. Энэ нь төрөхийн хүндрэл, үргүйдэлтийг үүсгэж болно. Гэвч бүх төрлийн загаснаас татгалзаж болохгүй. Тэд маш их уураг, шим тэжээлтэй гэдгийг битгий мартаарай.

6.Жингээ хэт их хасах хэрэггүй
Төрөхөд ч бас тохиромжтой жин гэж байдаг. Таны Body Mass Index буюу BMI 18,5-аас бага байвал та бие давхар болоход хангалтгүй гэсэн үг. /Хэвийн эмэгтэй хүнийх 20-25 байдаг/ Гэвч ээж болохдоо бэлтгэж байгаа маягаар хэт их таргалж болохгүй. BMI 30-аас хэтэрвэл мөн л жирэмслэхэд асуудалтай гэнэ. Та өөрийн BMI-аа энд дарж тооцоолно уу.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино