2010/09/20

Ертөнцөд хүслээ илгээ, гарцаагүй биелнэ

Image hosting by IMGBoot.com
Дэлхий даяар хэдэн мянган хувь борлогдож чадсан "Нууц" номын талаар хүмүүс янз янзын үзэл бодолтой байдаг. Таталцлын хууль буюу бодлын хүчийг огт хий хоосон хуурамч зүйл хэмээх нь ч бий. Гэвч үүнд итгэдэг, мөн хэрэгжүүлсэн хүмүүсийн тоо тэднээс хавьгүй олон тул энэхүү аз жаргалтай амьдралын түлхүүр алдард хүрсэн ч байж болох юм. Бүсгүй танд нууцыг амьдралдаа хэрэгжүүлэх шат дараалалтай хялбаршулсан аргыг толилуулъя.

1. Хүслээ тодорхойл

Энэ бол зүгээр л нэг зорилго тавихаас өөр зүйл юм. Та өөрийн амьдралдаа яг юу хүсч буйгаа сэтгэлдээ гүн гүнзгий тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж л түүнийгээ өөр лүүгээ татаж чадна. Юуг, хэзээ өөртөө бий болгохыг хүсч байгаагаа нарийн тооцоол. Мөрөөдлүүддээ цаг хугацааны дараалал гарга.

2.Хүсэлдээ анхаарлаа төвлөрүүл

Өдөр бүр өөрийн мөрөөдөлдөө анхаарлаа төвлөрүүлэх цаг гарга. Хэрэв сайн төвлөрч чадахгүй байвал нүлээ аниад, чихээ бөглөөд 5 минутыг хүсэлдээ зарцуулж хэвшээрэй. Ингэснээрээ та ертөнцөд эерэг энергийг илгээх болно.

3. Эргэлзээ, сөрөг бодлуудыг арчиж хая

Танд жаахан ч гэсэн эргэлзээ төрөх л юм бол, ертөнцөд сөрөг энергийг илгээж байна гэсэн үг юм. Та хорвоо дэлхийд юуг илгээнэ, яг л тэрийгээ эргүүлээд авдаг. Хүссэн бүхнээ авахын тулд юу ч болж байсан эерэг санаа бодлоор дүүрэн, өөдрөг байх хэрэгтэй. Хүслээ гарцаагүй биелнэ гэдэгт итгэ. Заавал биелнэ.

4. Хүслээ цаасан дээр буулгаж, гарын дор байлга
Өөрийн хүсэл зорилгоо цаасан дээр буулгаснаар танд итгэл үнэмшил илүүтэй төрнө. Гэрийнхээ хана, тааз, өрөөнийхөө хаалган дээр харах бүрт чин хүслийг тань сануулах бичгүүдийг байрлуул. Хүслээ дахин дахин давтаж, бие сэтгэлээрээ биелүүлж чадна гэдгээ мэдэр.

5. Нэгхэн хүслээр бүү хязгаарла
Өөрийн бүх л амьдралыг ямар болгохыг хүсч буйгаа дотроо зурагла. Ганцхан жингээ хасах, хайр дурлалтай учрах, мөнгөтэй болох зэрэг хүсэлд бүх анхаарлаа хандуулах хэрэггүй. Гэр бүл, санхүү, ажил, найзууд гээд амьдралынхаа бүхий л талбарыг ямар болгохыг хүч буйгаа дотроо төсөөлөөрэй. Эерэг араншин, бодол гэдэг хамгаас чухал гэдгийг хэзээ ч бүү март.

Та яг одоо юу хүсч байна? Түүнийгээ авах л болно. Итгэлээ алдах юм бол тань луу ирж явсан хүслийн урсгал зогсох болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино