2010/09/19

Амьдралын төлөө хамтдаа тэмцэнэ...

editor@zayaz.net-ээр ирсэн захидал
Сайн байна уу? Заяаз аа. Эмэгтэйчүүдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг өгч байдаг танай хамт олонд баярлалаа.
Image hosting by IMGBoot.com
Би танай сайтын уншигчидтай өөрийн мөрөөдлийн талаар хуваалцахыг хүссэн юм. Хуримын улирал ирсэнийг ч хэлэх үү? Ойрдоо ирээдүйн хань, гэр бүлийнхээ талаар их бодож, төсөөлдөг боллоо. Тэгээд өчигдөр шөнө унтахаасаа өмнө өөрийн мөрөөдлийн гэр бүлийн нэг үдшийг дотроо төсөөлөн цаасан дээр буулгасан юм.
...Ажлаасаа тараад гэртээ ирэхэд хүү охин хоёр минь "Ээж ээ" гэсээр угтан авна. 3 настай бяцхан охин минь "Агаа миний чихэрийг булаачихлаа" хэмээн уйлагнана. Би хоёуланг нь тэвэрч үнсэж аваад "Ээж нь тэгвэл охиндоо дуртай хоолыг нь хийж өгнө өө" гээд гар нүүрээ угаахаар усны өрөө лүү орно. Алаг нүд, бас ч үгүй хэлбэр сайтай уруул, надаас анхилах үнэт сүрчиг, өмссөн хувцас зүүсэн ээмэг минь толинд харахад аргагүй л сайхан хүүхэн болсныг минь мэдрүүлнэ. Усны өрөөнөөс гараад гал тогоонд ортол сагс дүүрэн цэцэг өөдөөс угтаж авах нь тэр...
Тэр том цэцэгний араас цухуйх миний эр нөхөр инээгээд "Хайраа сайн уу?" гэх юм. Цэцгээ авчихаад, баярласандаа ханиа нэг шоб хийтэл нь үнсчихээд гадуур хувцсыг нь тайлж цай аягалж өгнө. Бид хоёр хамтдаа хоолоо хийнэ. Нөхөр минь надад тусалж, сонгино шарж өгч байгаад түлж орхино...Тэгээд л гэмшингүй царайлаад л хөөрхөн гэдэг нь.Би шоолж инээж байгаад дахиад эхнээс нь хийнэ.
Хоолоо идэж байхдаа бид дөрөв дуртай киногоо үзнэ. Тэгээд би өнөөдөр ажлын газар дээр болсон инээдтэй явдлаа гэрийхэндээ ярьж өгнө...Дулаахан дотнохон уур амьсгал.
Хүүхдүүдээ оронд нь оруулж унтуулчихаад унталгынхаа өрөө лүү хоёул орно...
Бид хоёр бие биенээсээ хэзээ ч уйдахгүй, хэзээд л саяхан танилцсан хосууд шиг байх болно. Үргэлж л цог золбоотой, хүүхдэрхүү, эрхлэнгүй, халамжтай, ийм л...
Бид хэзээ ч мөнгөнөөс, орон байрнаас, хамаатнуудаас, найзуудаас болж муудалцаж байхгүй. Харин бие биенийхээ хайраас болж хааяа маргалдаж болох ч төд удалгүй эвлэрчихнэ. Бүгдийг хамтдаа туулж, амьдралын төлөө хамтдаа тэмцэнэ. Бид цуг явж байхдаа маш гоё харагдах болно. Шоудсан ч хамт шоудна. Хааяа найзудтай нийлж ганц хоёр пиво ууна. Тэр үедээ хүүхдүүдээ эмээ дээр нь орхино. Байр, машин, хувцас, тавилга, зан араншин минь бүгд бидний зиндааг илтгэнэ. Ийм л байгаасай...Би ийм л мөрөөдөлтэй хүн.
Магад үүнээс илүүг мөрөөдөж болно, гэвч үүнээс дутууг лав хэзээ ч үгүй.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино