2010/09/07

Захиас

Онигор нvд, оготор хамар. Хоёр жижигхээн хєл. Олон жилийн ганцаардлын vр. Бяцхан охин.
Image hosting by IMGBoot.com
Надаас ургаж, энгэрт зvvгдсэн жаргал. Минийх л байхад хангалттай миний vр. Ээжийгээ битгий хайрла. Эрхэлж тоглож тааваараа өс. Шvvдрийн дусал цуглуулах гэж цагаа дэмий үрэх хэрэггvй. Шүд унаж, үс цайсан ч намайг тойлохгvй гэж амла. Аз жаргал минь тэр болог. Чиний амьдрал би биш. Ард чинь хvлээж байгаа шинэ сонин бvхний тєлєє амьдар. Амьдрал минь энэ болог.
Хөл хучиж цай чанах гэсний хэрэггvй. Хvн болгосон гэж өр төлөх ч хэрэггvй. Намайг хэзээ ч битгий дуурай. Чи ганцхан хувь. Зураг төөргийг чинв бурхан зураагvй юм. Надад ч бас тийм юм байгаагvй. Тэнгэрт бурхан байдаггvйг санаж яв. Тэр чинь чи өөрөө. Орь ганцаараа vлдсэн ч өнчирлөө гэж битгий бод. Ээж нь хаашаа ч явахгvй. Зуун жилийн өмнө чи ээж минь байсан. Зуун жилийн дараа би өвєр дээр чинь дэрвэнэ.

Х.Болор-Эрдэнэ
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино