2010/09/03

Таны сонсч байсан хамгийн гомдмоор магтаал юу вэ?

Бүсгүйчүүд бид төрөлхийн магтуулах дуртай хүмүүс.
Гэвч зарим магтаал бидний уурыг хүргэх нь ч бий. Дээрх асуултыг уншигчдад тавихад үнэхээр сонирхолтой хариултуудыг өгч байх юм. Таны инээдийг хүргэж, стрессийг тайлна гэдэгт итгэж байна.

-Намайг нэг сайн найз маань "Чи их хавтгай цээжтэй болохоор загвар өмсөгч нар шиг гоё юм аа" гэж хэлж байсан. Би "Аан. Тийм үү?" гээд л хоцорсон. /22 настай С/

-Нэг удаа хүнээс "Чи гайгүй ухаантай юм тэ? Ерөөсөө тэгж харагддааггүй ш дээ" гэсэн үг сонсч байлаа. /16 настай Л/

-"Чи ч том нүдтэй шүү. Хааяа яг бүлтэрч унах гэж байгаа мэт харагддаг" гэж хэлүүлэхэд аятайхан санаагдаагүй. /25 настай Ц/

-Надад нэг залуу fm-ээр дуу захиалж бэлэг барихдаа "Sexy Bitch" дууг сонгосон байсан. :( /18 настай С/

-Эгч маань намайг найз залуугийн минь дэргэд "Чиний нүүр бүүр авах юмгүй болчихсон байсан, овоо гайгүй болчихож" гэж билээ. /26 настай Ү/

-Ангийн маань хүүхэд "Чи эмэгтэй гэхэд ханхар цээжтэй юм аа" гэсэн доромжилсон, магтсан хоёрын завсрын үгээр намайг гомдоож байсан. /19 настай Г/

-"Чи аймар хямдхан хувцасладаг хэрнээ, өөрийн гэсэн стильтэй ш дээ" гэдэг бол миний сонсож байсан хамгийн хөгийн магтаал. /28 настай Ө/

-"Танай аав чинь их царайлаг ш дээ. Чи яагаад ээжийгээ дуурайчихсан юм?" гэж намайг нэг түлсэн дээ. Би юу ч хэлж чадаагүй. /21 настай У/
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино