
хэмээн нэгэн шүтэн бишрэгч нь өгүүлсэн юм. Роберт Пэттинсон хэдий одоо дөнгөж 24хөн настай ч хэдийнэ бүх дэлхийн залуу бүсгүйчүүлийн зүрх сэтгэлийн шүтээн болоод амжжээ. Олон ч эмэгтэйчүүд түүнийг өөрийн найз залуугийнхаа/нөхрийнхөө оронд буйгаар нэг бус удаа төсөөлсөн байдаг гэнэ. "Бүрэнхий" киноны хүйтэн уруултай цус сорогчийн дүрээр бидэнд танил болсон авъяаслаг жүжигчний талаар товч мэдээллийг хүргэе.
Бүтэн нэ
 р: Роберт Томас Пэттинсон
р: Роберт Томас ПэттинсонТөрсөн он сар өдөр: 1986.05.13
Өндөр: 1 метр 85 см
Төрсөн газар: Лондон хот
Хөгжимд сонирхолтой тэрээр гитар, төгөлдөр хуурын аль алинийг тоглож чаддаг нэгэн. Тэр анх 15 настайдаа хэд хэдэн телевизийн цуврал кинонуудад жижиг дүр бүтээн, жүжигчний гараагаа тавьж байжээ. Түүнийг хамгийн ихээр алдарт хүргэсэн дүр бол Стефини Мэеэрийн Bestseller зохиол дээр сэдэвлэгдэн бүтээсэн "Бүрэнхий" цуврал киноны Эдвард Каллены дүр юм.
Одоогийн байдлаар тэр "Twilight:Breaking
 Dawn"-ы нэг хоёрдугаар хэсэгт үргэлжлүүлэн тоглож байна.
Dawn"-ы нэг хоёрдугаар хэсэгт үргэлжлүүлэн тоглож байна.Роберт жүжигчнээс гадна, загвар өмсөгч, дуучны карьерт ч хүчээ сорьсон. Тэр 12 настайгаасаа моделын ажлыг хийсэн ч, дөрвөн жилийн дараа түүний эршүүд төрх нь илүүтэй харагдсаны улмаас энэ салбарт зайгаа тавихад хүрсэн гэнэ. Учир нь загварын агентлагууд эмэгтэйлэг төрхтэй моделиудыг илүү таашаадаг байжээ. Харин өөрийгөө Эдвардын төгс төрхийг гаргаж чадах эсэхтээ багагүй эргэлзэж байсан ч, Бүрэнхий киноны шалгаруулалтанд үзээд алдсан нь одоогийн нэр хүндийг олох гол гарц нь болсон.

Түүнийг People сэтгүүлээс 2008, 2009 оны хамгийн тачаангуй эрээр өргөмжилж байв. Мөн Time сэтгүүлийн 2010 оны Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн, Forbes сэтгүүлийн Хамгийн хүчирхэг залуу одуудын жагсаалтанд дээгүүр байруудыг эзэлсэн нь түүний амжилтыг улам бататгаж өгсөн. Замбараагүй сэгсгэр үсээр имиджээ бүрдүүлсэн Робертоос шүтэн бишрэгчид нь улам ихийг хүлээсээр байна.




 
 













