
J.Crew бол сүүлийн үед дэлхийн загварын тайзыг донсолгож, цаг үеэ олсон гайхалтай загваруудаараа залуусыг байлдан дагуулаад байгаа. Тиймдээ ч энэ удаагийн Today's Trend буландаа энэхүү алдарт хүрч яваа брендийн энэ намрын коллекцийг хүргэхээр бэлтгэлээ. J.Crew-гийн тодорхойлсноор энэ намар цагаан болоод хар үслэг эдлэл, пластикан чимэглэл, шоон хээ голлох нь ээ. Өнгөний хувьд улиралтайгаа зохицсон бор шаргалдуу туяа зонхилж байна.











