
Эзэгтэй та амралтынхаа өдрөөр гэрийнхнээ амтат салатаар дайлахыг хүсч байна уу? Танд Заяаз дараах жоруудаасоснголтоо хийгээрэй. Олдоц сайтай, гарын дорхи материалаар бэлтгэгдэж болох витаминлаг болоод арааны шүлс асгарам амттай салатны жорууд бий.
Грек салат

Хийх арга: Том хэрчимээр өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэргийг хэрчинэ. Ногоон салатаа хэрчиж, сонгиноо хагас тойрогоор хэрчин бүх ногоо амтлагчийг хольж хутгана. Бяслагийг хоёр хэсэг хувааж нэг хэсгийг нь ногооны салатандаа үүрүүлж нөгөө хэсгийг нь шоо хэлбэрээр хэрчиж тавина. Нимбэгийн шүүс, оливын тос зэргийг хийж салатаа хутгаад шоо хэлбэрээр хэрчсэн бяслагаа дээрээс нь цацаж өгнө.
Клеопатра салат

Хийх арга: Үхрийн хэлийг чанаж болгоод урт зууван хэлбэрээр хэрчинэ. Үүнийгээ майонезтай хольж салатны саванд хийнэ. Энэ бол нэг дэх давхрага. Өргөст хэмхийг мөн зууван хэлбэрээр хэрчиж хоёр дахь давхрага болгон тавина. Дээрээс нь гурав дахь давхрага болгон чанаж болгосон хавчийг тавина. Бүгдийг майонезаар бүрнэ. Хамгийн сүүлийн давхаргыг чанасан өндөгөөр хийнэ. Өндөгийг том ширхэгтэй үрүүлээр үрж хийнэ. Үүнийг мөн майонезаар бүрж бага зэрэг байлгаж байгаад салат бэлэн болно.
Тахианы махан салат

Хийх арга: Тахианы махаа давс болон перцээр амталж бэлдэнэ.
Дунд зэргийн гал дээр тахианы махаа болтол нь 25-30 минут шарна.
Бэлэн болсон махаа хөргөнө. Хөрсөний дараа хэрчиж бэлдэнэ.
Төмсөө 1 см куб зузаантай хэрчиж бэлдээд буцалж буй усанд хийн чанана.
Дээрээс нь 1 х/х давс хийнэ.
Төмс зөөлөн болох хүртэл 20 минут чанана.
Бэлэн болсон төмсөө шүүж аван хөргөнө.
Том саванд хэрчсэн махаа хийнэ.
Дээрээс нь болсон төмс болон үлдсэн орцуудаа хийн хольж давс болон перцээр нэмж амтална.
Хэрэв бэлэн болсон салатаа авч явах эсвэл маргааш нь идэхээр бол хүнсний уутаар таглан хадгалах.
Өргөст хэмх, помидорны салат

Хийх арга: Помидор болон өргөст хэмхээ нэгэн ижил хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Бүх хэрчиж бэлтгэсэн ногоогоо саванд хийж холь. Ногоон дээрээ бага зэрэг ургамлын тос болон цуу нэмж өгнө.
Туна загасны салат

Хийх арга:
1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ.
2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана.
3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна.