2010/08/26

Дурлуулах бүр ч сайхан

Т.Аззаяа


Дурлах сайхаан...гэвч дурлуулах бүр сайхан
Дуудлагаар татрахгүй, болзоогоор мундахгүй явах сайхан
Гялбаа нэмэрлэх магтаалаар дутахгүй амьдрах сайхан
Ганган машины цуваагаар тасрахгүй алхах сайхан

Өдөржин залуусын бодолд ээрүүл адил эргэлдээд
Шөнөжин тэдний зүүдээр нь хэрэн тэнэх сайхан
Ухаангүй дурлуулсан эрийнхээ намайг ширтэж яваад
Урдахаа харалгүй бүдрэхийг хөнгөн шоолсхийх сайхан

Тэдний тухай хайртдаа үл ялиг цухуйлгаад
Тэсвэр алдан шалгаатал нь хардуулах ч хааяа сайхан
Тэгсэн ч би гэгч бүсгүй үүрд чинийх гэж хэлээд
Тэвэрт нь наалдан айлгүйтэж, аргадаж суух сайхан

2010.08.27
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино