2010/08/03

Эрчүүд ба таны гоо үзэсгэлэн

"Эрчүүд бол Марс гаригаас ирэгсэд" гэсэн хэлц ортой ч юм шиг. Тэдний дотоод сэтгэлийг нээхэд тийм ч хялбар биш. Юу бодоод явдгийг нь олоход хэцүүхэн, ер нь оньсого шиг хүмүүс. Тэдэнд эмэгтэйчүүдийн ямар гадаад төрх ихэвчлэн таалагддаг болохыг олж мэдээрэй.
Photobucket
Нүүр будалт
Эрчүүд эмэгтэйчүүдийн нүдийг хамгийн түрүүн хардаг гэнэ. Тэдэнд хар өнгөөр бага зэрэг хүрээлсэн нүд таалагддаг. Харин бидний зарим нь ягаан, цэнхэр зэрэг тод өнгөөр хүрээлэх дуртай байдаг. Хараас мөнгөлөг саарал руу уусгасан смоки будалт тэдэнд хамгийн дур булаам харагддаг аж. Эмэгтэйчүүд гоо сайхандаа санаа тавихдаа хоёр талын тархиа хоёуланг нь ашигладаг бол эрчүүд зөвхөн баруун тархиа л ашигладаг гэнэ. Тиймээс бид найз охидынхоо нүүрэн дээрх жижигхэн мэнгийг хүртэл анзаардаг байхад, тэд бүсгүй хүнийг ерөнхий төрхөөр нь л дүгнэдэг. Тиймээс жижиг өөг тань анзаарчихвий гэж хэт зовох хэрэггүй аж. Мөн тэд бага зэрэг ягаан туяатай хацранд дуртай. Тиймээс та болзоондоо явахдаа хацар өнгөлөгчөө тавихаа мартуузай.

Таниас анхилах үнэр...

Судлаачид бүх эрчүүдийн татагддаг хоёр төрлийн үнэрийг нээжээ. Эхнийх нь pumpkin pie хэмээн нэрийддэг зөөлөн амтлаг үнэр бол, хоёр дахь нь lavender цэцэгсийн тайвшруулах увдистай анхилам үнэр юм байна. Гэвч эрчүүдийн үнэрлэх чадвар биднийхээс 20 хувиар бага байдаг. Тиймээс зөвхөн чихний ар, эрүүний доод хэсэг, хүзүү, эгэмний ясан дээрээ л түрхэх нь оновчтой гэнэ.
Хумсны лак тэдний толгойг хооромхон зуурт өвтгөдөг. Та лакаа хатаагүй байхдаа түүн дээр очих юм уу, түүний хажууд хумсаа будаж хэрхэвч болохгүй аж.
Саяхан угаасан үсний шампуний үнэр тэдэнд энэ дэлхийн хамгийн тааламжтай үнэр мэт санагддаг.
Заримдаа эрэгтэй хүний үнэртэй ус түрхчихэд гэмгүй. Тэдэнд гарцаагүй таалагдана.

Бие галбир

Мэдээж сайхан хөл тэдний анхаарлыг татна. Гэвч эрчүүдийн хамгийн их харах дуртай биеийн хэсэг бол хүзүү болон эгэмний яс юм байна. Энэ бол бүсгүйчүүдийн хамгийн эмзэг, тачаангуй, уян налархай цэг гэнэ. Тиймээс л хоолойтой цамцанд тэд тийм ч таатай ханддагүй шүү дээ.
Өөрийн найз бүсгүйгээ биедээ тос түрхэж байхыг харах маш тааламжтай байдаг аж. Эмэгтэй хүн шилбэндээ үстэй байхад 65 хувь нь дургүй. 35 хувь нь нэг их тоодоггүй гэж хариулжээ.

Юунд дургүй вэ?
Хумсан дээрээ цэцэг, жимс зуруулах бидэнд таалагддаг. Харин эрчүүдэд дэндүү "хичээсэн" харагдаг гэж хариулж байсан. Бас тэд биднийг сормуус дэрвийлгэгч яагаад хэрэглдэг болохыг ойлгодоггүй гэнэ. Нэг нь "Мэс заслын төмөр шиг аймаар харагдаад байдаг юм. Сормуус чинь цаанаасаа дэрвэгэр л байдаг биз дээ?" гэсэн гээч. Тэдний сэжгийг хүргэдэг үйлдэл бол нүүрэн дээрх батгаа шахах гэнэ шүү. Мөн нүүрээ хэт их будсан эмэгтэйг хараад "Багаа авахаараа ямар царайтай бол?" гэж зайлшгүй боддог аж.
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино