2010/08/24

Хүүхэд бол бурхны бэлэг

Та хэвлийдээ тээсэн үрээ амьдралаас бүр мөсөн түлхэхээр, мэс заслын өрөөний босгыг давахаасаа өмнө энэ захидлыг уншаарай.


Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би.
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би.
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би.

Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү.

Өвдөхийн эрхэнд би хэчнээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч.
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач.

Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би гуйя.
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч.
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач.
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би гуйя.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.

Орчлонгийн энэхэн зайд хамгийн тайван газарт
Одоохондоо би торниод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.

Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад,
зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь.
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.

Ээж ээ, намайг бүү голооч.
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач.
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая.
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.

Аав аа, та намайг амьд үлдээгээч.
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач.
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино