2010/08/01

Маргаашийн болзоо

Т.Аззаяа
Photobucket
Өлгүүр дүүрэн хувцасны өмнүүр
Өдөржин эргэлдэж сонгосон даашинзаа
Товлосон цагаа хойшлуулахыг гуйхад чинь
Дурамжхан нь аргагүй буцаагаад тайллаа

Өнгийн нунтгаар харцаа тодруулсан юмсан
Үнсүүлэх уруулдаа жимсний амтыг бас оруулсан
Болзоот өдөр маргааш болсныг мэдээд
Бүдэгхэн өнгөлсөн хацраа аргагүй эрхэнд арчлаа

Түүнлүү яарсан гэх бүх мөрөө арилгаад
Түрүүнээс хойш ширтсэн бугуйн цагаа тайлсан ч
Хөдлөх тоолонд энгэрээс минь сайхан сүрчиг анхилаад
Хойшлогдсон учралыг минь надад дахин сануулаад байх шиг

2010.08.01
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино