2010/07/31

Чи минь мэддэг ч болоосой!

Эрчүүдэд найз охиндоо ойлгуулахыг хүсэвч илэрхийлж чаддагүй зүйлс олон байдаг гэнэ. Доорхи жагсаалт таныг найз залуугаа илүү сайн ойлгоход тус болно.
Image hosting by IMGBoot.com
Олон эрэгтэйчүүдээс авсан санал асуулгын дүнд гаргасан учраас үнэний хувьд 100 хувь итгэж болно. Тэднээс "Охидуудыг чиний талаар юу мэддэг ч болоосой гэж хүсдэг вэ?" гэж асуухад:

  1. Бид охидын боддогоос ч илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс. Бид хүнийг нэг л хайрласан бол түүнийгээ тавьж явуулахад маш хэцүү байдаг.
  2. Бид өдөржин олон охидтой сээтэгнэж, яриа өдсөн байлаа ч унтахынхаа өмнө зөвхөн ТҮҮНИЙ тухай бодсоор хэвтдэг.
  3. Бид охидын инээмсэглэхийг харах маш дуртай.
  4. Бид таалагдсан эмэгтэйнхээ анхаарлыг татахын тулд юу ч хийж мэдэхээр хүмүүс.
  5. Бид найз бүсгүйгээ хуучин найз залуучуудынхаа тухай ярихад үнэхээр дургүй. /Эксийгээ муулахаас бусад үед/
  6. Бид танд хайрлуулж байгаагаа үргэлж мэдэхийг хүсдэг.
  7. Бидэнд ямар нэг тойруу утгатай юм хэлвэл бид тэрийг ойлгох гэж "үйлээ үздэг".
  8. Бүсгүйчүүд бол эрчүүдийн "эмзэг цэг".
  9. Бид зүгээр л хэн нэгэн намайг сонсоосой гэсэндээ бүсгүйчүүдэд тулгарсан асуудлаа яридаг. Зөвлөгөө хүссэндээ биш.
  10. Бид өөрт таалагдсан бүсгүйгээ хоргоож, өдөж, хатгаж, түүнээр тоглох дуртай.
  11. Эрчүүд таныг таниас илүү хайрладаг.
  12. Бид ихэвчлэн охидыг өхөөрдөм, эсвэл гоё биетэй гэж дүрсэлдэг. Харин үнэхээр онцгой санагдсан эмэгтэйгээ дур булаам, үзэсгэлэнтэй гэж хэлдэг.
  13. Хэрэв таны найз залуу байдгаасаа хэтэрхий тайван, дуугүй болчихсон байвал түүний дотоод сэтгэлд түймэр гарч байна гэсэн үг.
  14. Бид найз охиныхоо хажууд ямар нэг тэнэг үйлдэл хийчихвэл, тэрнийгээ хэдэн хоногийн турш бодож явдаг.
  15. Найз залуу чинь таныг хөөрхөн гэж хэлвэл би хөөрхөн биш ш дээ гэж битгий хэлээрэй. Тэр тантай зөрөлдөхөөс зайлсхийж дахиж тэгэж хэлэхээ больчихно.
  16. Бид бүсгүйчүүдийн талаар хоорондоо их ярьдаг. Бүсгүйчүүд бидний талаар ярьдгаас ч илүү.
  17. Бүх эрчүүд "новш"-нууд биш. Нэг нь хөгийн загналаа гээд бусад нь тийм гэсэн үг биш.
  18. Эрчүүд хичнээн бүсгүйчүүдийн тачаангуй байдлын тухай ярьцгаадаг ч, яг үнэндээ хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн зан ааш байдаг.
  19. Бүсгүйчүүд эрчүүдийг өөрийнх нь юу хүсч байгааг нүдийг нь хараад ойлгоосой гэж хүсдэг. Харин эрчүүд хэзээ ч тэгж чаддаггүй. Тэд хүний бодол уншихдаа маруухан гэнэ.
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино