2010/08/22

Хараа булаам өгзөгний 5 дасгал

Хөх, өгзөг хоёр бол яахын аргагүй бүсгүйчүүдийн гоо зүйг тодотгодог нэн чухал эрхтнүүд.
Image hosting by IMGBoot.com

Гоё галбиртай бүсгүйд ямар ч хувцас захиалсан юм шиг л зохидог. Эрэгтэй байтугай эмэгтэй хүний ч харааг булаан атаархлыг төрүүлэм сайхан өгзөгтэй болхыг хүсвэл доорхи хялбар дасгалыг өдөр бүр хийхэд л болно. Таниас ердөө 15 минутыг л шаардах бөгөөд, зааврын дагуу хичээнгүй хийвэл үр дүн нь 2 долоо хоногийн дараа шууд мэдэгдэнэ. Сайхан өгзөгний төлөө урагшаа.


Суурь хөдөлгөөн


  • Дээшээ харж хэвтээд, хоёр гараа хажуу талдаа тавина
  • Өгзгөө чангалахгүйгээр шалнаас чадах хэмжээндээ хүртэл хөндийрүүлнэ
  • Дээшээ өргөсөн чигтээ 10 удаа амьсгалаа авч гаргаад аажуухан буулгана
  • Энэ дасгалыг 5 удаа хийнэ
"Илжигний тийрэлт"

  • Дөрвөн хөллөөд, тохойгоо тэгшилнэ
  • Баруун хөлөө тэгш өнцөгт /90 градус/ хэвээр нь жигд өргөнө
  • Гуяа шалтай параллель байлгана
  • 30 удаа хийгээд, нөгөө хөлөөрөө ээлжилэн хийнэ



Өгзөг өргөх дасгал

  • Сандлан дээр хэвлийгээрээ тулан доош харж хэвтэнэ
  • Аажмаар хөлөө биеэ тэгш шулуун болтол нь өргөнө
  • Өргөсөн чигтээ 5 тоолоод аажуу буулгана
  • Энэ дасгалыг 10-15 удаа давтаж хийнэ



Өгзөг тонтгор болгох дасгал

  • Гуяандаа резин эсвэл сунадаг боолт хийнэ
  • Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад, гуяа шалтай пралель шахуу болтол нь доошоо сууж өгнө
  • Баруун хөлөөрөө баруун тийшээ аль болох том алхам аваад, дараа нь зүүн хөлөө баруун хөлрүүгээ татаж эхний байрлалд орно
  • Баруун, зүүн талруугаа тус тус 10 удаа алхана


Гуя болон өгзөгний дасгал

  • Дээшээ харж хэвтээд, хөлнийхөө улны доор ямар нэг шалнаас өндөр зүйл ивж өгнө. /Намхан сандал, өндөр гудас г.м/
  • Зүүн хөлөө тааз руу чиглүүлэн өргөнө
  • Ивсэн өндөрсгөгч дээрээ баруун хөлнийхөө өсгийгөөр тавиад, таазаа дээш өргөн 5 тоолно
  • Аажуу буулган, энэ үйлдлийг 5 удаа давтаж хий
  • Хөлөө ээлжлэн дасгалыг давтаж хийнэ
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино