2010/07/22

Эмэгтэйчүүд Vs. Эрчүүд

Саяхан Cosmopolitan, Askmen сэтгүүлүүдээс 100,000 хүмүүсийн дунд явуулсан судалгааны санаанд оромгүй үр дүнг уншигчидаа танилцуулах гэж байна. Эмэгтэйчүүд болон эрчүүдийн бодол хоорондоо ямар ялгаатай байдгийг олж мэдээрэй.
Photobucket
Романтик байж чаддаг уу?
ЭМЭГТЭЙ: Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 40 хувь нь өөрсдийн найз залуу/ нөхрөө хэзээ ч романтик байж чаддагүй гэсэн хариултыг өгчээ.
ЭРЭГТЭЙ: Харин эрчүүдийн 75 хувь нь эмэгтэйчүүдийг байнгын романтик байлгаж чаддаг хэмээсэн байна.

Эксийнхээ Facebook-ийг байнга шалгах тал дээр...
ЭМЭГТЭЙ: Эмэ
гтэйчүүдийн 75 хувь нь хуучин найз залуугийнхаа facebook, myspace, hi5-ынх нь профайлыг сэм сэм үздэгээ хүлээн зөвшөөрчээ. Харин 15 хувь нь бүр байнга шалгаж байдаг гэнэ.
ЭРЭГТЭЙ: Эрчүүдийн 34 хувь нь хуучин найз бүсгүй нь өөрийнх нь хуудсыг үзэхэд маш дургүй гэнэ.

Хуурамч "Би чамд хайртай"
ЭМЭГТЭЙ: Тэдний 43 хувь нь эрчүүдийн "хайртай" гэсэн үгэнд нь хариу болгож л энэ үгийг хэлдэг. Чин сэтгэлээсээ хайргүй байсан ч залуугийнхаа сэтгэлийг бодоод хэлэхээс аргагүй болдог гэнэ шүү.
ЭРЭГТЭЙ: Ойролцоогоор 18 хувь нь найз бүсгүйгээ "секс"-д уруу татахын тулд л энэ үгийг ашигладаг аж.

Мөнгө, санхүүгийн асуудал дээр...
ЭМЭГТЭЙ: Бүсгүйчүүдийн 25 хувь нь эрчүүд тэднийг "даах" ёстой гэж боддог бол 40 хувь нь бүгдийг хувааж төлөх ёстой хэмээн үздэг.
ЭРЭГТЭЙ: 5 эрэгтэй тутмын нэг нь ямар ч болзооны үед эрэгтэй нь мөнгөө төлөх ёстой гэсэн хатуу байр суурьнаас ханддаг.

Түүнийг жин нэмчихвэл би...
ЭМЭГТЭЙ: Бүсгүйчүүдийн 20-иос бага хувь нь найз залуугаа хэт их жин нэмчихвэл сална гэсэн бодолтой явдаг аж.
ЭРЭГТЭЙ: Эрчүүдийн 47 хувь нь найз бүсгүйгээ таргалвал шууд сална хэмээн хариулжээ.

Хэн нь хэнийгээ хуурдаг вэ?
ЭМЭГТЭЙ: Найз залуудаа яасан ч баригдахгүй нөхцөлд байсан ч эмэгтэйчүүдийн 2-оос бага хувь нь л араар тавидаг аж. Мөн тэдний 5-аас бага хувь нь эр нөхрөө нэг удаа хуурч байсан гэнэ.
ЭРЭГТЭЙ: Найз бүсгүйдээ баригдахгүй нөхцөлд эрчүүдийн 5-аас илүү хувь нь өөр бүсгүйтэй уулзах аж. Гэсэн ч эрчүүд нууц амрагтайгаа орондоо эхнэртэйгээ хэзээ ч хийж чадахгүй зүйлсийг хийж зүрхэлдгээ хүлээн зөвшөөрөв.

Салахдаа...
ЭМЭГТЭЙ: Бүсгүйчүүдийн 27 хувь нь мессеж, мейл, мессенжэрээр найз залуугаасаа салъя гэсэн үгийг сонсож байжээ. Мөн найз залуу нь "таг чиг" болж салсан эмэгтэйчүүд 16 хувийг эзэлж байв.
ЭРЭГТЭЙ: Эрчүүдийн 80 хувь нь салах тухайгаа нүүр нүүрээ харж байж л хэлэх ёстой хэмээн боддог. 4 хувь нь л электрон хэлбэрээр салахыг хэвийн гэжээ.

"Усан нүдлэх" тал дээр...
ЭМЭГТЭЙ: Тэдний 75 хувь нь сард нэг удаа, 33 хувь нь долоо хоногт наад зах нь нэг удаа уйлдгаа хүлээн зөвшөөрөв. Мөн эмэгтэйчүүдийн 99 хувь нь уйлж чаддаг эрийг жинхэнэ эр хүнд тооцдог.
ЭРЭГТЭЙ: Тэдний 5 хувь нь эрчүүд юу ч болсон уйлах ёсгүй хэмээн бат итгэдэг. 39 хувь нь зөвхөн үхэл хагацалтай тулгарсан үед л уйлах ёстой гэсэн бол, 29 хувь нь олон нийтийн газар биш л бол хэзээ ч уйлж болно гэсэн хариу өгчээ.

Гэрлэхийн ач холбогдол
ЭМЭГТЭЙ: Эмэгтэйчүүдийн 55 хувь нь гэрлэлтйин дарамт шахалтыг мэдэрдэггүй гэжээ. Мөн 36 хувь нь тохирох хүнээ олтлоо хүнтэй дотно харьцаанд орохгүй байхыг илүүд үздэг аж
ЭРЭГТЭЙ: 33 хувь нь заяаны ханьтайгаа л гэрлэнэ гэсэн бол 85 хувь нь гэрлэлтэд онцгой ач холбогдол өгдөг юм байна.
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино