2010/07/30

30 нас хүрэхээсээ өмнө сурч аваарай

Зохиолч Нам Ин Сүк өөрийн "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" номондоо "Хорин настай байхад саад тотгор гэж байдаггүй. Бүх юм хорин настай гэдгээр чинь чам руу мишээж байдаг" хэмээн өгүүлсэн байдаг. Харин гучин нас гэдэг арай л өөр ертөнц мэт. Image hosting by IMGBoot.comХүмүүс таныг амьдралын туршлага суусан эмэгтэйн үүднээс харах учир юм юмыг чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Ингээд 30 хүрэхээсээ өмнө сурж авах зүйлсийн хөгжилтэй жагсаалтыг бүсгүй танд зориулан бэлтгэлээ.

-Хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж сурах
-Эрэгтэй хүнийг шууд бус утгаар болзоонд урьж чаддаг байх
-Найзынхаа зовлонг хуваалцаж, яг оносон зөвлөгөөг өгдөг байх
-Цамцаа тайлалгүйгээр хөхний даруулгаа тайлж чаддаг байх
-Эелдгээр татгалзах чадварт суралцсан байх
-Ямар ч бэлгийг гоёмсгоор боож сурсан байх
-Мөнгө хадгалж сурах
-Наад зах нь товч оёж чаддаг байх
-Биеийнхээ галбирт зохицуулан хувцаслах чадварыг эзэмших
-Гуравхан хоолны материалаар ч амттай зоог бэлтгэх
-Хүүхдийг уйлуулалгүй тэвэрч сурах
-Буруугаа хүлээж, уучлалт гуйж сурах
-Хуурамчийг жинхэнээс ялгаж сурах (хувцас, найз нөхөр гэх мэт)
-Цалингаа зөв юманд зарцуулж сурах
-Газрын зураг ашиглаж сурах
-Эр нөхөртөө өөрийн юу хүсч буйгаа шууд илэрхийлэх
-Тааламжгүй хүмүүсээс харьцаагаа таслах чадварыг эзэмших
-Харанхуйд ч үсээ самнаж, уруулаа өнгөлж чаддаг байх
-Өөртөө ашигтайг сонгож сурах
-Эрэгтэй хүний зангиа зангидаж сурах...
Таны бодлоор энэ жагсаалтанд нэмэх юм байна уу? Тийм бол сэтгэгдэл бичиж бусадтайгаа хуваалцана уу? :)