Нуруу биеийг мөн чанартай минь цуг халхалсан
Нуувч нөмрөг шиг даавууны өөдсүүдээ хөсөр хаячихаад
Нумарсан галбиртай танхилхан биеэ хараад л
Нүцгэн байхдаа би хамгийн жаргалтай

Нүүрэндээ нялсан зураг шиг багаа арилгаад
Нүдний, уруулын, хацрын будгуудаа цөмийг нь арчаад
Нөгөө л "би" гэдэг чинь энэ шүү дээ гэсэн бодолд
Нүцгэн байхдаа би хамгийн жаргалтай
Будаг шунхгүй, дах дэгтийгүй, ер юу ч үгүй
Буржгар зөөлөн үсээ задгай тавьсан чигтээ
Цээжин дэх бор шувуухайгаа торноос нь мултлаж нисгээд
Цэг тавьсан нүцгэн амьдрал уруугаа харалгүй...
2010.07.28