2010/07/30

Урт удаан хамтын амьдралын нууц

Нэгэн түүх: Жаран жилийн турш жаргал зовлонгоо хуваалцаж амьдарсан хоёр хөгшин байж гэнэ. Тэд бие биетэйгээ сайн, муу бүхий л зүйлээ ярилцаж, сэтгэл зүрхээрээ нэг хүн болсон байж. Image hosting by IMGBoot.comЭмгэн нь өвгөнөөсөө юу ч нуудаггүй атлаа, шүүгээнийхээ дээр байдаг гуталны хайрцгийг л хэзээ ч нээж болохгүй, дотор нь юу байгаа талаар асууж ч хэрэггүй гэдэг байжээ.
Гэтэл нэг өдөр эмгэний бие огцом муудаж. Эмч ирж үзээд сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг өвгөнд сануулжээ. Гашуудан шаналсан өвгөн өнөөх хайрцгийг нээж үзтэл дотор нь хоёр ширхэг сүлжмэл хүүхэлдэйнээс өөр юу ч байсангүй. Өвгөн хүүхэлдэйнүүдийг барьсаар хэвтэрт орсон эмгэн дээрээ очиж учрыг асуутал эмгэн залуугаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй эелдг инээмсэглэлээр угтаад "Одоо үүнийг хэлэх цаг болсон доо. Ээж маань чи бид хоёрыг гэрлэхэд надад урт удаан хамтын амьдралын нууц бол уур уцаараа ил гаргалгүй, тэвчих явдал гэж захисан юм. Би чамд уурлах бүртээ чимээгүйхэн хүүхэлдэй сүлжээд суучихдаг байсан." гэж гэнэ.
Өвгөний сэтгэл маш их хөдөлж, нулимас нь юу юугүй гарах гээд байлаа. Хайрцаг доторхи хоёр хүүхэлдэйг хараад "Муу хөгшин минь надад амьдралдаа хоёр л удаа уурлаж үзсэн байдаг. Гэтэл би түүнийгээ хичнээн ч удаа гомдоож байсан юм бүү мэд." хэмээн үрчлээ суусан духаа, нулимастайгаа гарынхаа алгаар арчин бодоод хөгшнөө эцсийн замд нь үдсэн гэнэ.
Энэ түүхийг уншаад би гуниглаж билээ. Урт удаан жаргалтай амьдралын нууц нь үнэхээр бие биедээ буулт хийж, алдаа дутагдлыг нь ухаалаг аргаар засан залруулахад оршдог гэсэн нь үнэн ч юм шиг. Уншигч та энэ талаар юу гэж бодож байна вэ? Баруун багана дахь судалгаанд маань идэвхтэй оролцоорой. Хамтдаа энэ нууцыг олж мэдэцгээе.