2010/06/18

"Найз залуутай болъё" л доо

For Girls: Заяа'z сайтын цоо шинэ булан та бүхний өмнө нээгдлээ. Зун цаг ч боллоо, гэтэл манай охид бүсгүйчүүл найз залуугүй яваа юм биш биз? Жилийн хамгийн их дурсамж дагуулдаг улиралд хөтлөлцөөд алхах хүнгүй бол дэндүү уйтгартай биз дээ? Тиймээс л та бүхэнд зориулж "Найз залуутай болъё" нэртэй шинэхэн буланг нээж байна. Булчинлаг биетэй, эмо стильтэй, урт үстэй гээд ямар ч залуу таны сэтгэлийг татдаг байж болно. Гагцхүү зурагнуудыг үзээд, таалагдсан залуугаа өөрийн болгох ажилдаа ороорой. Танд амжилт хүсье!


For Guys: Найз охингүй хүн байна уу? Тэгвэл манай сайтын zayaznet@yahoo.com и-мейл хаяг руу өөрийн зураг, өөрийнхөө тухай мэдээллийг явуулахад л хангалттай. Таны тухай мэдээлэлд өөрийн чинь зан чанар болон бусдаас ялгагдах давуу талууд орсон байвал сайн шүү. Мөн и-мейл хаяг, утасны дугаар гэх мэт өөртэйгөө холбоо барих хаягуудыг үлдээхээ мартав аа. Учир нь тэгж байж л хурдан найз охинтой болно шүү дээ. Ичимхий нэрэлхүү зангуудаа хойш нь тавиарай. За ингээд амжилт хүсье!


"Заяаны хань зам дээр" гэдэг л дээ. Гэхдээ магадгүй таны Заяаны хань Заяаз-аас олдох ч юм билүү? Туршаад үзэхэд нь юу нь болохгүй гэж. Бид чинь залуухан байна ш дээ.

blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино