2010/06/09

Диснейн бүтээлүүдийн хамгийн хорон санаатай дүрүүд





Хорон санаат хатан хаан - voiced by Lucille La Verne
Цасан Гуа ба долоон одой (1937)

Энэ хатан ямар ч нэргүй мөртлөө, хүүхэлдэйн киноны хамгийн муу баатраар яахын аргагүй тодрох ёстой дүр билээ. Атаархалдаа хөтлөгдөн, Цасан Гуаг анчинаараа алуулахыг оролддог боловч тэр нь бүтэлгүйтсэнээс болоод өөрөө эмгэн шулмын дүрд хувиран үзэсгэлэнт гүнжийг хордуулахаар шийддэг үнэхээр муухай санаатай дүр шүү.


Морь унасан толгойгүй хүн
Ичабод ба Бах мэлхийн адал явдал (1949)
Том хар морь унаж, нэг гартаа сэлэм, нөгөө гартаа өөрийнхөө толгойг барьсан түүнийг хараад хүн бүр айх биз ээ. Морь унасан толгойгүй хүн нь хүүхэлдэйн кинонд амилсан хамгийн аймаар дүрүүдийн нэг юм.



Ахмад Хүк - voiced by Hans Conried
Питер Пен (1953)
Ахмад Хүк бол маш хорон санаатай бас зальтай хэрнээ, матранд гараа хазуулсан болохоор түүнээс үнхэлцгээ хагартал айдаг нэгэн. Зохиол дээрээ төгсгөлд нь үхэх ёстой байсан ч, Уолт Дисней түүнийг дэндүү харй татам болохоор нь /олны таашаалд нийцсэн/ амьд үлдсэнэээр бүтээсэн юм гэдэг.


Хорон санаат хатан хаан - voiced by Eleanor Audley
Sleeping Beauty (1959)

Үдэшлэгт уригдахгүй үлдэхийг хэн хүсэх билээ дээ? Гэхдээ нялх хүүхдэд хараал хийдэг энэ хорон шулмыг бол зочдын нэрсээс хасахад ч багадна. Тэр бүр аварга лууд хүртэл хувирч чадна гээч.


Cruella de Vil - voiced by Betty Lou Gerson
101 далматин гөлөг (1961)

Круилла бол хүний хойноос биш, бүр жаахан гөлөгнүүдийн хойноос хөөж, арьсаар нь дээл хийж өмсөх гэдэг үнэхээр муухай санаатай дүр. Ийм муухай дүрд өөрийн гэсэн дуу байхаас яахав дээ?
.

Урсула - voiced by Pat Carroll
Лусын дагина (1989)

Тэр бол Диснейгийн бас нэгэн аймшигтай дүр. Урсала ид шидийн аргаар Лусын дагиныг мэхлэж, өөрийгөө хувилгадаг болохоор хамгийн муу санаатай баатруудын тоонд орох нь аргагүй ээ.


Жафар - voiced by Jonathan Freeman
Алладин (1992)


Жафар Аграбахын Султаны оюун санааг удирдаж, хүсэл биелүүлэгч Жиннигийн хүч чадлыг авахыг оролддог гэдгийг хүүхдүүд та нар бүгдээрээ мэднэ. Гэхдээ түүн шиг өөдгүй шидтэнүүд яагаад дандаа Яго тоть шиг болхи хамтрагчтай байдаг юм бол? Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж л энэ байх даа.


Сорвит - voiced by Jeremy Irons
Араатны хаан арслан (1994)

Түүний төрсөн ахыгаа хөнөөж, өөрөө хаан ширээнд суухыг хүсдэг хэсгийг алдарт Гамлет жүжгээс санаа аван бүтээсэн гэнэ. Сорвитийн ааш авир, үг яриа нь Маугли хүүхэлдэйн киноны Шерханыг санагдуулмаар шүү.


Randall Boggs - voiced by Steve Buscemi
Monsters, Inc. (2001)

Ажил дээрээ шилдэг нь болохын тулд хоёрхон настай бяцхан охиныг хулгайлна гэдэг арай дэндүү байгаа биз? Ренделл бол мангас мангасын дундаас хамгийн өөдгүй бас, хамгийн чадварлаг нь юм. Учир нь тэр хүссэн үедээ алга болж, хэний ч хойноос мэдэгдэлгүй гэтэж чаддаг.



Синдром - voiced by Jason Lee
The Incredibles (2004)

Заримдаа хамгийн хорон санаатангууд ч баатар болохыг хүсдэг ажээ. /Заримдаа баатар болохыг хүсдэг хүмүүс ч хорон санаат болж хувирах юм даа. /Синдром бол хүмүүсийг аюулаас аварч туслахын оронд, бусад сайн санаат баатруудаа устгаж, ганцаараа супер хүчтэй нь болж үлдэхийг оролддог нэгэн.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино