2010/02/01

''Astro Boy''


Тийм гэж хэлэхийн аргагүй тийм нэг мэдрэмж

Цаг хугацаа зогссон мэт...

Өөрийгөө яг л байгаагаар нь мэдэрдэг

Яг л энэ агшиндаа 1000 жил баймаар ч юм шиг

Амьдарч байгаадаа баярламаар байна
Хэн нэгнийг тэвэрмээр
Хаашаа ч юм, харсан зүгтээ хурдлан гүймээр
Хүмүүсийг бүгдийг нь хайрламаар
Хэнийг ч юм гэрийнхээ гадаа хүлээмээр
Хэнийг ч хамаагүй хайрламаар
Тийм нэг мэдрэмж

Зүгээр л асууя, би чамд дурлаж болох болов уу?
Зүрх сэтгэлийг чинь би эзэмдэж болох болов уу?
Хүсэл мөрөөдөлтэй чинь хамт би аялана!
Зүрх сэтгэлтэй чинь би танилцаж болох болов уу?
Уучлаарай бүсгүй, хэй хамт алхаж болох болов уу?
Очих газарт чинь би хүргэж өгч болох болов уу?
Эргэж харах хэрэггүй ээ, ард чинь бөөн залуус!
Энэ надад боломж олгохгүй ш дээ тэр залуус!


Танилцъя бүсгүй, намайг //buuzxan55@yahoo.com//
Таныг нэрийг харин хэн гэж дуудах билээ?
Уулзаагүй зүрх. Учраагүй харц.
Яагаад чамайг ингэж үгүйлнэ вэ?
Ганцаардал гэх тэр харанхуйд би
Хичнээн жил амьдрах ёстой юм бол?
Ганцаараа биш чиний дэргэд би
Уйтгарлахгүйгээр амьдарч болох болов уу?

ГАНЦААРАА ЭНЭ ХООСОН ЕРТӨНЦӨД АМЬДРАХ ХҮСЭЛГҮЙ ЭЭ-ГАЛЗУУРАХ ДӨХСӨН ЭНЭ СЭТГЭЛИЙГ МИНЬ АВРААЧ
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино