Ингээд түүний зарим нэг МООД болсон хэйр-дүнүүд, түүний зохимжийн талаар таницуулъя. Танд аль нь таалагдаж байна?
Рианагийн энэхүү элегант дэгжин үс засалт нь ямар ч төрлийн ёслол болон баярын үйл ажиллагаанд тохиромжтой. Нэг талынхаа үсийг чихнийхээ араар хийсэн нь шанааны ясыг тодруулж харагдуулдаг юм байна.
Рианагийн 2006 Teen Choice Awards дээрх үс засалт түүний зуйван хэлбэрийн царайнд төгс зохицсон байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Урд талын богино үсийг дээш буржийлган шуусан нь царайных нь хэлбэрийг улам тодотгож байгаа юм. Дээрээс нь алтлаг бор өнгийн будгаар будсан нь гайхалтай зөв сонголт болсон юм.
Николодеоний "Хүүхдийн сонголт"-ын шагнал гардуулах ёслол дээр Риана гайхалтай харагдаж байлаа. Энэхүү засалтын ид шид нь гэвэл нүд болон хамарны хянган дээр хүний анхаарлыг илүү төвлөрүүлдгээрээ онцлогтой юм байна.
Түүнийг H&M-ийн ДОХ-ын эсрэг загварын загварын үзүүлбэрт бэлдсэн үсчинд баяр хүргэмээр байна. Учир нь түүний хойгуурх үсийг овойлгож толгойных нь хэлбэрийг зөв тохируулж өгсөн ба урдуурх чёлкийг нь царайнд нь яв цав зохицуулж засч чадсан байгаа юм. Энэхүү засалтыг өтгөн шулуун үстэй бүсгүйчүүл маань туршаад үзвэл яасан юм бэ?
2007 оны МТВ-ийн хөгжмийн наадам дээрх түүний үс засалт мөн л шулуун үстэй бүсгүйчүүлд илүү тохиромжтой. Ялангуяа та өөрийн шанааны ясыг хэтэрхий хурц өнцөгтэй гэж боддог бол яг одоо энэ зургийг хэвлэж аваад үсчиний зүг гүйгээрэй.
Богинохон үсийг ч яаж л бол яаж янзлуулж болдог гэдгийг харуулсан энэхүү үс засалт нь Рианаг 2007 оны ВЕТ-ийн улаан хивсний ёслолын хатан хаан болгосон юм даа. Зуйван хэлбэртэй нүүрэнд энэ засалт гайхалтай зохино.
Этгээд, бусдаас содон стиль-ийг илүүд үздэг бүсгүйчүүл маань ямар нэг баяр ёслолд энэ үсний засалтаар өөрийгөө гоёод очвол хүн болгон алмайрах нь мадаггүй. Гэхдээ олны анхаарлыг татах юу нь тийм муу гэж? Дашрамд дурдахад энэ хэйр-дүг та ердөө гучин минутын дотор өөртөө бий болгож болох нь ээ.
Жинхэнэ Урбан тэсрэлт гэж энийг л хэлэх байх. Нэг талруугаа хэлбийлгэсэн энэ засалтыг та найзуудтайгаа нэг үдшийг зугаатай өнгөрүүлэхдээ туршиж болох л юм. Шинэлэг бөгөөд секси харагдах болно.