Хурдхан гэгч нь намайг цээжиндээ наасан
Тэврэлтний чинь халуунд би жарган нүдээ аньсансан
Тийм амьд зүүдийг би урьд нь үзээгүй
Дулаахан зөөлөн амьсгал чинь чихэнд алдаг оног тогтож
Дуу шиг санагдах үгст чинь ухаан алдан төөрөлдөж,
Дурласан хүний сэтгэл диваажинд очдогийг би мэдсэн
Тийм амьд зүүдийг би урьд нь үзээгүй
Чинийхээ нүдэнд би өөрийнхөө дүрийг харсан
Чимээгүй, тогтуун мөртлөө, бүтэн хайрын түүх өгүүлэх чиний харц
Тэр ширтэлт болын минь нуур луу нэвт шумбах шиг л болсон
Тийм амьд зүүдийг би урьд нь үзээгүй,,,
2010,02,16