2009/10/22

My closest Friend - My Fate


Галтай, цогтой
Гялтганаж, гялалзаж явахад
Гагц тэр надад хамгийн их баяр хүргэсэн.
Гасалж, ганихарч
Галзуурч, солиорч явахад
Гагц тэр намайг хамгийн их занасан
Миний хувь тавилан.


Анзааралгүй, харалгүй
Араатныг дагаж явахад
Алтыг гуулинаас ялгах нүд хайрласан.
Амжилтанд халуурч
Алдарт дэмийрч явахад,
Алдаа гаргуулж, даруу байх тэнхэл заяасан
Миний хувь тавилан

Уруудсаан бас өгссөн
Унасан бас босоон ч
урьдын л адил миний дэргэдээс холдоогүй
Уйлж мэндэлсэн
Ухаан орсон цагаас
Угтах аяныг цагаантай хартай нь таниулсан
Миний хувь тавилан.

2009.08.23
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино