1. Та болзоон дээр залуугийнхаа маш үсэрхэг нурууг олоод хараадахлаа. Та яах вэ?
а. Сүртэй ш дээ. Би ч гэсэн өөрөө нэг их төгс эмэгтэй биш.-1
б. Эвгүйцнэ. Тэгээд бушуухан шиг салахын түүс болно. -5
в. Танд таалагддаг зүйлсд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээнэ. Сайхан нүд хөмсөг гээд л.-3
2. Тэр таныг нилээд гомдоожээ. Түүнийг яавал та уучлах вэ?
а. Том сарнайн баглаа эсвэл гоёмсог зүүлтээр бэлэг барихаас нааш уучлахгүй байх.-5
б. "Хоёулаа эвлэрье" гээд мессеж бичихэд хангалттай. Би түүнийгээ уучилна.-1
в. Надтай үүссэн асуудлын талаар ярилцахаас нааш уучлахгүй.-3
3. Маш хурдан хариулна уу. Найз залуугийн тань юу хамгийн их таалагддаг вэ?
а. Түүний тачаангуй бие, шүргэлт, үнсэлт.-5
б. Түүний энхрийлэл, халамж.-3
в. Түүний юманд хариуцлагатай ханддаг байдал.-1
4. Таны найз таныг хүнтэй танилцуулах бодолтой байгаагаа хэлэв. Та...?
а. Ойрын өдрүүдэд уулзсан ч яахав гэж хэлнэ.-1
б. Түүний өндөр, царай зүс, хийдэг ажил гээд бүгдийг нь мэдэж байж уулзана.-3
в. Тэр надад тохирно гэж бодож байна уу? гэж асууна.-5
5. Давгүй болзоог та юу гэж тодорхойлох вэ?
а. Тэр намайг тохилог ресторанд дагуулж ороод, бэлэг эсвэл өөр ямар нэг зүйлээр намайг баярлуулсан болзоо.-5
б. Бие биетэйгээ олон зүйлээрээ адилхан болохоо олж мэдсэн инээдээр дүүрэн болзоо.-3
в. Нэг их юм ярихгүй байсан ч болно. Би хүнийг шалгаах дургүй. Гэвч амархан учраа ололцсон болзоо.-1
Амархан найрагддаг эмэгтэй (5-11 оноо)
Найз залуудаа хэтэрхий өндөр шаардлага тавьдаггүй чинь ухаалаг хэрэг. Гэвч таны цензур дэндүү доогуур юм. Таны найз залуу болохын тулд түүнд ямар ч хичээл зүтгэл гаргаад байх шаардлага байхгүй. Ганц хоёр удаа болзоонд уриад л та түүнийх болчихдог учраас тэр. Ийм байдлаараа удаан байвал тэр таниас амархан уйдна. Та өөрийгөө арай жаахан дээгүүр үнэлээд, шаардлагаа өндөрсгөөд үз. Та ч бас эмэгтэй хүн шүү дээ.
Заяаны ханийн эрэлчин (12-19 оноо)
Царайны сайхнаар цай сүлэхгүй гэж боддог эмэгтэй. Мэдээж тодорхой нэг байдлаар залуусын гадаад төрхийг хардаг. Гэвч гадаад төрх, өндөр цалинг гол шалгуураа болгодоггүй. Хамгийн гол нь сайхан хайртай учрахыг хүсдэг. Таныг чин сэтгэлээсээ ойлгож, дэмждэг эрийг сонгоно. Та залуугийнхаа хувьд үнэ цэнэтэй байхыг хүсдэг ба түүндээ үнэнч байж чаддаг.
Ихийг шаардагч эмэгтэй (20-25 оноо)
Та залуусыг яг л цүнх, гутал шигээ шинждэг. Хэр сайхан харагддаг болох, мөн өмсөөд явахад хэр "үнэтэй" харагддаг эсэхийг нь бодолцож үзэх жишээтэй. Энэ нь та хоёрын хооронд сэтгэлийн нандин холбоо үүсэхэд саад болдог. Та цензураа арай өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй. Хайр дурлалд итгэлцэл, ойлголцол чухал болохоос биеийн өндөр гадаад төрх тийм ч чухал биш гэдгийг санахад илүүдэхгүй.