Lady Gaga дундад зууны үеийн эрхэмсэг хатагтайн төрхийг өөртөө бүрдүүлж чаджээ. Тэрээр яах аргагүй энэ үдшийн хатан хаан нь байсан юм.
Ciara хэдий хоцрогдсон загварын даашинзаар гангарсан ч гялалзаж чадаж байлаа.
Хуучин Americas next top model-ийн ялагч загасны хайрсан өнгөтэй мини даашинзыг сонгосон байна.
Харин Диснейн од Селена Гомез VMA-ын лусын дагина нь байлаа.
Цагаан саарал өнгийн дэгжин хувцсаар дагнасан дуучин, продюссер Ne-Yo 1950-иад оны классик кинонуудыг санагдуулж байв.
Тэр үдшийн хамгийн өвөрмөц даашинзаар Kesha-гийн хогны уутны материалаар хийгдсэн хар платье тодорсон.
Twilight од Эшли Гриний хар цагаан өнгийн даашинз өөрт нь гайхалтай зохижээ.
'
Дур булаам дуучин бүсгүй Кэйти Перри гэрэлтдэг материалтай даашинзаар олны нүдийг хужирлав. Биеийнхээ галбирыг тодотгосон энэ даашинзаа тэр "Уран гулгалтын тамирчин шиг" хэмээн тодорхойлсон юм.




