2010/07/30

Яаж мартах вэ?

Салалтын таагүй дурсамжийг хурдан мартахыг хичнээн хүсэвч толгойноос гарч өгөхгүй хэцүү байна уу? Доорхи 10 зүйлийг хэрэгжүүлснээр та "зүрхний өвчнөөсөө" амархан ангижирна. Тань шиг сайхан эмэгтэйг гомдоосон түүнийг мартаад, гараас тань хөтлөх дараагийн азтай залуугийн эрэлд гарах хэрэгтэй шүү дээ.
Image hosting by IMGBoot.com

1. Юу ч болсон түүн лүү дахиж бүү залга
Түүний хоолойг сонсох нь танд хуучны дурсамжуудыг сануулна. Тэр танд одоо ч эелдэг ханддаг байж болох юм. Гэвч ингэлээ гээд та хоёр эргээд нийлнэ гэсэн үг биш шүү дээ. Түүнд хэдий чинээ их цаг зарцуулна төдий чинээ таны сэтгэл их шархална. Мөн эдгэрэхдээ ч илүү удна гэдгийг байнга санаж яваарай.

2. Дүгнэж цэгнэ
Тэр гарсан ч орсон ч тантай хамт байсан. Одоо харин тэр байхгүй. Хуучин харилцааныхаа талаар дүгнэж цэгнэх цаг болжээ. Та түүний төлөө жижиг гэлтгүй олон зүйл орхигдуулсан байж таараа. Найз охидуудтайгаа дэлгүүр хэсэх байсан цагыг түүнтэй хөлбөмбөгийн тэмцээн үзэж өнгөрүүлэхээс аргагүй байсан гэх мэт. Мөн та ямар эр хүнээс зайлсхийх ёстой, ямар үед юу хийх ёстойгоо ойлгож авсан. Дараагийн удаа яасан ч "улаан гэрлээр зам гарахгүй" гэсэн үг.

3.Жагсаалт гарга
Эксийнхээ муу муухай чанаруудыг бүгдийг жагсааж бич. Түүнийг санах тоолондоо энэ жагсаалтаа унш. Тэгээд тийм олон дутагдалтай онцгүй залуугаас салсандаа харин ч баярла. Хэрэв эртхэн хоёр тийшээ болоогүй бол насаараа энэ занг нь тэвчиж амьдрах байсан шүү дээ.

4.Түүний очих дуртай газруудад бүү оч
Түүнтэй тааралдчихаж магадгүй. Тэр тэнд өөр бүсгүйтэй цуг байх ч юм билүү? Таны арай гэж аньж байсан шархыг дахиад л хөндөнө. Түүний царайг байнга хараад байвал та цаг хугацаанд бүхнийг өөрчлөх завдал олгохгүй.

5.Түүнийг санагдуулах бүхнийг хая
Таны гэрт түүний гэх зүйлс үлдсэн бол бүгдийг нь хамж аваад, найзаараа дамжуулан түүнд өг. Өөрөө очиж өгөх хэрэггүй. Учир нь таны дотоод сэтгэл яг үнэндээ юмыг нь өгөх нэрийдлээр түүнийг дахиад ганц удаа ч болов харахыг хүсч байгаа.

6.Өөртөө цаг гарга
Амралтанд явж, дуртай киногоо үз. Уншихыг хүссэн номнуудаа эгнүүлж тавьж байгаад яг л чихэр хүлхэж байгаа юм шиг бүгдийг нь амтархан унш. Өөрөөр хэлвэл оюун ухаанаа завгүй байлга. Хүсвэл хөгжмөө чанга дээр нь тавьж байгаад гэрээ гялалзтал нь цэвэрлэ. Цэвэрлэнгээ бүжиглэсэн ч болно шүү дээ. Балчир байхдаа одуудыг дууриаж удирдлагаа бариад дуулдаг байсан шигээ. :)

7.Сайхан уйлаад ав
Гэхдээ нэгхэн л удаа. Олон шөнө дэрээ норгож, толгойгоо өвтгөх хэцүү шүү дээ. Тиймээс өөрийн хамгийн дотны найзуудаа дуудаж байгаад, асгартлаа уйлаад ав. Бид бүгд л сэтгэлийн шарх ямар хэцүү байдгийг их бага хэмжээгээр мэднэ. Тиймээс тэд таныг маш сайн ойлгоно.

8.Араандаа зуух хэрэггүй
Түүнийг үнэхээр хөгийн зан гаргасан гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ та түүнд хэт зэвүүрхэх хэрэггүй. Зандарч буруутгасан, шарыг нь хөдөлгөсөн мессеж илгээж, утас луу нь согтуу залгалгүй түүнийг сул тавьчих. Салсан ч гэсэн тэр таныг урьдын эелдэг зөөлөн ааштайгаар чинь дурсаж байг.

9.Бусдад тусла
Хүмүүст тусалснаар та өөрийгөө эерэг энергээр цэнэглэнэ. Тэдний талархлын үг урам зориг өгнө. Энэ нь мөн өөрийгөө завгүй байлгах нэг хэлбэр болно.

10.Яарвал даарна
Дахин хүнтэй үерхэх гэж хэт яараад хэрэггүй. Та үнэндээ түүнийг орлож чадах хүнийг олж, түүнээс экс найз залуугаа мэдрэхийг хүссэн байж мэднэ. Салалтын маргааш нь сайхан хайртай учрахыг хэн ч үгүйсгэхгүй л дээ. Гэвч дээрх шиг сэтгэгдэлтэй эхлүүлсэн үерхэл дахиад л нулимсыг авчирна. Түр хугацаанд зүрх сэтгэлээ эрчүүдээс чөлөөлснийхөө дараа, ямар нэг шаналал гансралгүйгээр дараагийн "хайр"-аа жигүүрлэх хэрэгтэй.

Бид бүгд л энэ замыг туулсан. Энэ хорвоод танд л ганцхан ийм зүйл тохиолдоогүй гэдгийг санаад, өөдрөг амьдраарай бүсгүй минь.
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино