2010/07/27

Түүнийг дурлуулах "шидэт" аргаас...

Та дурлачихжээ. Гэтэл тэр таньд бүрэн сэтгэл алдраагүй мэт санагдаад байна уу? Та түүний хувьд үерхээд л салчихдаг эмэгтэй байхыг хүсэхгүй байгаа шүү дээ.
Photobucket

Та доорхи зөвлөгөөг дагавал түүнд өөрийгөө итгэл дааж чадахаар, түүнийг аз жаргалтай болгож чадах бүсгүй гэдгээ батлах болно.

Нэгдүгээр дүрэм-Таныг насан туршдаа хамгаалах хүсэл төрүүл

Энэ нь сул дорой, юу ч хийж чаддаггүй мэт харагдах ёстой гэсэн үг биш юм. Түүнд өөрийн бага зэрэг эмзэг талаа харуул. Энэ нь тэдний анхаарал халамж тавих төрөлхийн совинг хөдөлгөж, таньтай дотносох болно. Таныг өвтгөх жижиг гэлтгүй зүйлсээс хамгаалж, хийж чаддагүй зүйлст тань туслах нь эрчүүдэд сайхан санагддаг. Өөрт нь Супермен мэт сэтгэгдэл төрүүлж байгаа эмэгтэйгээс хэрхэн татгалзаж чадах билээ.
Зураг өлгөх хадаас хадаж өгөхийг, эсвэл түрүү сараас хойш дусаал гоожоод байгаа крантаа янзлахыг түүнээс хүсч болно. Ямартай ч түүний гарцаагүй хийж чадах, харин таны гарцаагүй хийж чадахгүй зүйлс та хоёрын дотно харилцааны гүүр болно.
Мөн өөрийн санаа бодлоо түүнтэй хуваалцаж, эргүүлээд тэр талаар ямар бодолтой явдгийг нь асуу. Тэр буруу хариулж ч магадгүй. Гэвч энэ нь түүнийг хүндэлж буйн илрэл юм.
Та түүнтэй уулзахдаа маш зөөлөн, торгомсог, эсвэл шинэхэн үслэг материалаар хийгдсэн хувцас өмсөх нь мөн л тустай. Түүнийг танд хүрэх тоолонд ямархан нэг энхрий, илээд авчихмаар, ялдамхан мэдрэмж төрөх болно. Эмэгтэйлэг харагдахад ч хэрэг болно.
Түүний зангиаг зүүлгэж, пиджакийг нь өмсүүл. Өөр хэнийг ч биш түүнийг сонгосон гэдэг тань харагдана.
Хоёрдугаар дүрэм-Эрх чөлөөг мэдрүүл
Түүнийг жаахан ч атугай боогдмол байдалд оруулвал таниас аажмаар хөндийрнө. Утасных нь мессежийг зогсоо зайгүй шалгах, ажлынх нь шүүгээг уудлах зэрэг нь таныг өөрт нь итгэдэггүй болохыг илтгэнэ. Эр хүнд хамгийн гол нь тэднийг маш сайн ойлгодог эмэгтэй л хэрэгтэй. Мөн та эрт гэрлэхээс эмээдэг бол тэр талаараа хэл. Учир нь тэднийг бүсгүйчүүдээс зайлсхийхэд хүргэдэг шалтгааны нэг нь "юу юуны духанд хүрэлгүй" эхнэр нөхөр болчих вий гэж айдгаас тэр. Түүний сэтгэл санааг ямар нэг түгшүүрээс ангижруулж, хамт байхад амар амгалан, эрх чөлөөтэй байлгавал тэр танд амархан дасна.
Өөрийн гадаад төрхөө байнга шинэчилж бай. Өнөөдөр үсээ боосон бол маргааш задгай тавь. Нөгөөдөр нь буржгар болгосон бол, дараагийн өдөр шулуутгасан ч болно шүү дээ. Гэвч хэт том өөрчлөлтөөс зайлсхийгээрэй.

Гуравдугаар дүрэм-Түүний дэргэд гялалз, бас дахин гялалз
Өөрөөр хэлвэл түүнд ямар үнэ цэнэтэй, ховор нандин эмэгтэй болохоо мэдрүүл гэсэн үг юм. Ингэхийн тулд чамин даашинз, өндөр өсгийтийн шаардлага үгүй. Түүнийг
аз жаргалтай байлгах нь эхний алхам. Сексийн үед түүний шөрмөс нь татчихвал (эсвэл унтлагын өрөөнд хүн ороод ирвэл) энэ явдлыг зүгээр л шоолоод, инээгээд өнгөрүүл. Ичихийг нь болиулна. Эрчүүд яг хүүхэд шиг улс шүү дээ.
Мөн түүнд өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ гайхуулах боломжийг алдаж болохгүй. Та сайхан хоолойтой бол цуг караоке орохыг санал болгох жишээтэй.
Таныг сайхан бүсгүй хэмээн үнэлдэг эртэй түүнийг танилцуул. Өөр нэг хүн таныг шагшин магтаж байвал тэр таныг бусдын нүдээр харах болно.
Түүний хажууд ухаан сорьсон тоглоом тогло. (Оньс шатар гэх мэт) Эрчүүд төрөлхийн алсын хараатай хүмүүс шүү дээ. Тэд ирээдүйн хүүхдийнхээ ген, удмыг бодолцож л байгаа.

Амжилт хүсье бүсгүйчүүл ээ!
blog comments powered by Disqus