2010/07/27

Үнсэлт таны хувьд юу илтгэх вэ?

Photobucket
1. Та хэн нэгнийг хамгийн анх үнсэхдээ...?
а.Хүслийг нь оволзтол янагаар үнснэ
б.Зөөлөн, шүргэх төдий хөнгөн үнсэлт бэлэглэнэ
в.Амаа ангайгаад дараагийн үйлдлийг нь хүлээнэ

2. Маш нойтон үнсэлт бол...
а.Хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг
б.Хааяа сонирхолтой ч байнгын үнсэлтэнд тохиромжгүй
в.Нойтон үнсэлт амьтдад л тохирно

3.Хэрэв хамтрагч тань шүдний аппараттай бол...
а.Өвдсөн ч хамаагүй ширүүхэн дайрна
б.Зүгээр л аппаратгүй хүнийг үнсэж байгаа юм шиг
в.Байдаг чадлаараа зөөлөн үнсэх гэж хичээнэ

4.Франц үнсэлтийг хамгийн сайхан үнсэлтэд тооцдог. Санал нийлж байна уу?
а.Үгүй
б.Тийм
в.Франц үнсэлт гэж юу юм бэ?

5.Үнсэлцэж байхад хамтрагчийн тань амнаас эвгүй үнэр гараад байвал яах вэ?

а.Түүнд шүдээ угаахыг санал болгоно
б.Түүнийг өдрийн хоолондоо сармистай хоол идсэн эсэхийг эелдгээр асууна
в.Ярвайгаад үнсэлтийг зогсооно


Таны хариултад "А" хувилбар олон байвал
Та бол ширүүхэн, халуухан үнсэлтэд дуртай нэгэн. Үнсэлтийн өмнөх оршилд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Мөн та үнсэлтийг "оронд" уруу татах нэг хэлбэр гэж үздэг. Таны зан араншин ч үнсэлттэйгээ мөн адил. Шулуухан, байгаа юмыг байгаагаар нь хэлэх дуртай. Гэхдээ таны энэ эрс шууд байдал заримдаа эрчүүдийг айлгаж орхидог байж мэдэх юм.

Таны хариултад "Б" хувилбар олон байвал
Та маш эелдэг, романтик эмэгтэй. Хайрттайгаа үнсэлцэж эхлэхээсээ өмнө энхрийлүүлж, таалуулах дуртай. Та хэн нэгнийг гомдоохоос айдаг. Тиймдээ ч хамтрагчийнхаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, засрахыг нь хүлээдэг. Таны үнсэлт маш гайхалтай, мөн нандин. Үнсэлт бол таны хувьд хайр сэтгэлийн илрэл юм.

Таны хариултад "В" хувилбар олон байвал
Та амьдралдаа тийм ч олон эрийг үнсээгүй бололтой. Та үнсэлтийн талаар их зүйл мэддэгүй. Таны зүрх сэтгэл их хаалттай, эсвэл та эр хүнийг өөртэйгөө бүрэн дотносохоос нааш үнсэлт бэлэглэдэггүй. Та үнэнч мөн даруу төлөв. Гэвч хааяа ч гэсэн ил задгай байх танд таалагддаг.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино