2010/06/02

Д.Бурмаа-Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би...



Өөртөө итгэлтэй, жавхаалаг бүсгүйчүүд ямар сайхан харагдаг билээ? Өөртөө үргэлж сэтгэл хангалуун байж, орчин тойрондоо гэрэл цацруулж явдаг эрхэмсэг эмэгтэйгээс хэн салахыг хүсэх вэ дээ? Манай сайтад зочилсон аз жаргалтай бүсгүй ТАНД тусгайлан зориулсан дуу юм шүү. Сонсоод үзээрэй, таны царайнд мишээл тодрох болно.





Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би?
Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд
Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би?

Өргөн Хангайн согоорхуу сайхан хүүхэн болж уу би?
Үймүүлж тоглож явсан багын зан минь орхигдоод
Үе тэнгийн залуус үг хаялаад байх чинь
Өргөн Хангайн согоорхуу сайхан хүүхэн болж уу би?

Хайрын дохионд халиарсан хангал бүсгүй болж уу би?
Хархан нүдтэй залуугийн дөлгөөн харцанд ээрэгдээд
Хацрын өнгө дүрсийг бургаж зугтаад явах чинь
Хайрын дохионд халиарсан хангал бүсгүй болж уу би?
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино